• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-19 15:52:08    
Хятадын эдийн засаг бүх талаар хэт түргэн хөгжих хэмжээнд хүрээгүй [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг өнөө бүх талаар хэт түрхэн хөгжих хэмжээнд хүрээгүй боловч эдийн засгийн үйл ажиллагааны зөрчил болон асуудал мөн л хурц байж, эдийн засгийн өсөлт түргэнээс хэт түргэн болох хандаш намжаагүй байгаа. Тогтворгүй, эрүүл бус, зохицонгуй бус, хэвийн бус хүчин зүйлүүд мөн хуримтаж, эрэсдлийн нууц аюулыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Хятадын засгийн газар эдгээр асуудлыг чухалд үзэж, шинэ асуудалд шинэ арга хэмжээ авч чармайн зохицуулах болно гэжээ.

     Хятадад мөнгөний хаш унасан гэснийг Жү Жи-шинь үгүйсгэж, юмны үнийн өсөлтийг тогтоон барих явдлыг макро зохицуулалтын чухал үүрэг болгож, зах зээлийн тогтвортой байдал болон бүх нийгмийн тогтвортой байдлыг хамгаална гэж амалсан байна.

     Хятадад орлогын зөрөө улмаар өргөжих хандлага оршиж, хот хөдөөгийн хооронд, адил бус газар нутгийн хооронд, адил бус давхарга хоорондын орлогын зөрөө нээрэн ихэсч байна гэж тэрээр хүлээн зөвшөөрөв. Орлогын зөрөө ихэсч байгаа асуудлыг зохицуулахын төлөө Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдыг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, баруун зүгийн бүс нутагт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн бөгөөд хот хөдөөгийн амьдралын үндсэн баталгааны дүрэм тогтоосон байна. Үүнээс гадна засгийн газар мөн хувь хүний орлогын албан татварын хэмжээг өсгөж, адил бус орлоготой хүмүүсийн орлогыг зохицуулж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ,

     ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн 17-р их хурал дээр хийсэн тайлан илтгэлд, орлогын зүй зохистой хуваарлалтын дүрэм бол нийгмийн шударга байдлын чухал илрэл юм. Хятадын хөгжил нь хамгийн гол нь бүх ард түмэндээ өөрчлөлт, хөгжлийн ололт амжилтыг эдлүүлэх явдал болно гэсэн маш чухал үг байдаг юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/



1 2