Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Лю Жиньминь 19-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжигийн Олимпийн наадмын бэлтгэл ажлууд төлөвлөгөө ёсоор шат бүрийн гол ажлуудаа амжилттай биелүүлж, 2008 оны Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад бат бэх үндэс суурь тавьсан байна гэжээ.
Одоо Бээжингийн Олимпийн наадам нээгдэхэд 300 хүрэхгүй хоног үлдээд байна. Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан 6 жилийн турш Хятадын засгийн газар, өргөн олон ард түмний дэмжлэгтэйгээр, төрөл бүрийн бэлтгэл ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирлээ. ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвд 19-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олимпйин наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Лю Жиньминь танилцуулж хэлэхдээ:
Өнөө төрөл бүрийн бэлтгэл гол гол ажлууд товлосон хугацаандаа төлөвлөгөөний зорилтоо биелүүллээ. Тухайлбал, Бээжингийн Олимпийн наадмын төлөвлөгөө ёсоор ашиглах 37 ордон талбайн 27 нь дууссан. Үндэсний биеийн тамир спортын ордон нээлтийн ёслолын барилгын ажлын шаардлагаас болж, ирэх жилийн 3-р сард дуусна. Бусад ордон талбай төлөвлөгөө ёсоор энэ жилийн сүүлчээр дуусна. Бээжингийн Олимпийн наадмын нээлт хаалтын шинэлэг төслийг боловсруулсан. Сургуулилт хийх, зохион бүтээх ажил явагдаж байна. Олимпийн гал бамбарыг дамжуулах ажлыг шамдан явуулж байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ: Олимпийн тасалбар урьдчилан зохиалах, борлуулах ажил урагштай байна. Хилийн чанадад боруулах зохиалгын ажлыг хийж байна. Олимпийн сайн дурынхны эгнээнд 670 мянга гаруй хүн бүртгүүлээд байна. 2008 оны Пара олимпийн бэлтгэл, Олимпийн наадмын бэлтгэл ажилтай зэрэг явагдаж, ордон талбайн саадгүй төхөөрөмжийн байгуулалтыг жигдрүүлж байна гэжээ.
1 2
|