Үүнээс гадна, 6 жил гаруйн хугацаанд Бээжин хотын экологийн орчин ахуй, зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалт тодорхой хэмжээгээр сайжирч, хотын иргэдийн боловсрол, соёлын түвшин тодорхой дээшилсэн зэрэг нь Олимпийн наадмыг зохион явуулахад сайн сайхан нөхцөл хангасан байна.
Бээжин хотынхон Олимпийн наадмыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөх явцад "Ногоон олимп" гэсэн төлөвлөгөө дэвшүүлсэн бөгөөд бэлтгэл ажлын хугацаандаа уг төлөвлөгөөний дагуу ажиллаж, бэлтгэл ажлаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж, үүний зэрэгцээ, хотын байгаль орчны хагаалалтын ажил төрлийн хөгжил болон цаашдын хэлбэрэлтгүй хөгжлийг ахиулна гэж амлалт хийсэн юм. Лю Жянтминь хэлэхдээ: "Бүхий л бэлтгэл ажлын явцдаа бид энэ хоёр талын амлалтаа нааштай хэрэгжүүлэхээр чармайж, тодорхой үр дүнд хүрлээ. Дараачийн алхамд цаашид чармайж, Ногоон олимпийн төлөвлөгөөний олон амлалтаа бүх талаар биелүүлнэ" гэлээ.
Аюулгүйн хамгаалалтын ажил бол Олимпийн наадмын бэлтгэл ажлын хамгийн чухал зүйлүүдийн нэг байсаар ирсэн юм. Лю Жинминь танилцуулж хэлэхдээ, "Олон Улсын Олимипийн Хорооны шаардлагын дагуу, бид Олимпий наадмын аюулгүйн хамгаалалтын нарийн төлөвлөгөө боловсруулж, Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажлын удирдлагын үндэсний хэмжээний өндөр үр ашигтай, шуурхай командлалын систем байгуулж, уян хатан ажиллах, цаг тухайд нь ажиллагаа авч чадах болгохын зэрэгцээ бас холбогдох хүмүүс болон байгууллага Олимпийн түүхэн дэх аюулгүйн хамгаалалтын ажлын туршлага сургамжийг нухацтай нямбай судалж, олон улсын тэргүүний техникийн арга хэмжээнүүдийг авсан юм" гэжээ.
Хятад улс Олимпийн наадмын аюулгүйн хамгаалалтын ажлын талаар олон улстай өргөнөөр хамтран ажиллаж, аюулгүйн хамгаалалтын байдлыг бүх талаар ойлгож, Олимпийн наадмын аюулгүй явагдахыг батлах болно гэж тэр тэмдэглэжээ.
Өнөөдрөөс Бээжингийн Оимпийн наадам эхлэх болтол бас 10 сарын хугацаа үлдээд байна. Бээжин хотынхон "онцлогтой, өндөр түвшин"-тэй Оимпийн наадам зохион явуулахын тулд цаашид хамгийн их хүчин чармайлт гарган ажилах болно гэж Лю Жянминь бас илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Урангоо хянав.\ 1 2
|