ХКН-ын 17-дахь удаагаа сонгогдсон Төв хорооны нэгдүгээр бүгд хурал 22-ны үдээс өмнө Бээжинд болж, Төв хорооны шинэ удирдах байгууллагыг сонгон гаргав. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нар ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр сонгогдов. Хү Жиньтао ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн Төв зөвлөлийн даргаар сонгогдов. Бүгд хурал нь мөн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, орлогч гишүүнийг сонгож, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүдийг баталсан бөгөөд Цэргийн Төв зөвлөлийн бие бүрэлдэхүүнийг тогтоов.
Нэгдүгээр бүгд хурал дууссаны дараа ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао болон Улс төрийн товчооны Байнгын хорооны бусад гишүүд хамтаар сэтгүүлчидтэй уулзлаа. Хү Жиньтао Төв хорооны шинэ удирдах байгууллагын гишүүдийн нэрийн өмнөөс нийт намын нөхдийн итгэл найдварт талархал илэрхийлсэн бөгөөд Дэн Шяопингийн онол болон "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаагаар удирдуулж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий хэрэгжүүлж, Хятадын онцлоготой социализмийн саруул уудам хөгжлийн ирээдүйг чармайн нээх болно гэж илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ,
Бид заавал хөгжил гэдэг энэхүү нам төрийн үйл хэргийн хамгийн чухал ажлыг сайтар хийж, нэгэн үзүүрт сэтгэлээр хөгжлийн төлөө чармайж, социалист зах зээлийн эдийн засаг, социалист ардчилсан улс төр, социалист тэргүүний соёл, социалист эвсэг зохицонгуй нийгмийн хөгжлийг бүх талаар байгуулж, хүний төлөө байх, бүх талын зохицонгуй, тогтвортой шинжлэх ухаанч хөгжлийг чармайн биелүүлэх болно гэжээ. Тэрээр Хятадын гадаад бодлогын талаар хэлэхдээ,
Бид заавал бие даан эзэн мэдсэн энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримталж, харилцан ашигтай нээлттэй стратеги хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс дээр дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж, дэлхий ертөнцийг өнө удаан энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц болгохын төлөө чармайх болно гэжээ.
1 2
|