• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-22 16:45:03    
ХКН-ын удирдах шинэ хамт олон бий болов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Мөн өдрийн үдээс өмнө ХКН-ын шинэ сонгуулийн Сахилга бат шалгах төв комисс бүгд хурал хийж, Хэ Гүөчянг Сахилга бат шалгах төв комиссын Нарийн бичгийн даргаар сонгов.

    Дээр удаагийн сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдтэй харьцуулбал энэ сонгуулийн Байнгын хорооны гишүүд улам залуу болсон бөгөөд шинэ Хятад улс байгуулагдсаны дараа төрсөн хүн анх удаа Байнгын хорооны гишүүн болсон байна.

    64 насиай Хү Жиньтао 1942 оны 12-р сард Хятадын дорнод нутгийн Аньхүй мужид төрж, Хятадын нэрт их сургууль Чинхуа их сургуулийг төгссөн бөгөөд ХКЗЭ болон Бүх Хятадын Залуучуудын холбооны удирдлагчаар ажиллаж байжээ. 5 жилийн өмнө тэрээр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын даргаар сонгогдсон юм.

    Улс төрийн товчооны Байнгын хорооны бусад найман шинэ гишүүнийг сонин хэвлэлд дөрвөн шинэ дөрвөн хуучин гэж бичиж байна. Түүний дотор, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь болон Ли Чанчүнь бол 16-р сонгуулийн Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн юм. Байнгын хорооны шинэ гишүүдийн дотор 54 настай Ши Жиньпин өнөө Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, 52 настай Ли Кэчян өнөө Ляонин мужийн Намын хорооны Нарийн бичгийн дарга, 63 настай Хэ Гүөчян өнөө ХКН-ын Төв хорооны Зохион байгуулалх хэлтэсийн дарга, 64 настай Жүө Юнкан өнөө Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах сайдаар тус тус ажиллаж байнаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\


1 2