"Хятад-АСЕАН-ы 4-р яармаг" болон "худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний 4-р чуулга уулзалт" 28-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Гуаншийгийн Нань нин хотод болов. Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь уг уулзалтад оролцох үедээ: Хятад болон АСЕАН стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, улс төрийн талаар харилцан хүндэтгэх, соёлын талаар харилцан солилцох, эдийн засгийн талаар харилцан тус дөхөм үзүүлэх сайн сайхан байдал бий болгосон байна. Ирээдүйд хоёр тал боломжийг ашиглан, харилцан хөрөнгө оруулалтаа өргөтгөж, бүс нутгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ. Хуралд оролцсон АСЕАН-ы орнуудын удирдагчид бас хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийг нотолсон бөгөөд АСЕАН болон Хятадын улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлхийг хүслээ.
1 2 3 4
|