Өнөөгийн байдлаар, Хятад АСЕАН нь харилцан 4-р том худалдааны түнш болсон бөгөөд 2006 онд, хоёр талын худалдааны хэмжээ нь 160 тэрбум ам.доллараас давлаа. Энэ оны худалдааны хэмжээ нь 190 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүний дараа хуралдуулсан "Бизнес болон хөрөнгө оруулалтын чуулга уулзалт" дээр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь хэлэхдээ, Хятад-АСЕАН хоёр тал хөрөнгө оруулалтын тухай бодлогын яриа хэлэлцээгээ үргэлжлэн нэмэгдүүлж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хөрөнгө оруулалтын хэлэлцээгээ эртхэн дуусгах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад гарч байгаа чухал район болсны хувьд Хятадын тал АСЕАН-ы орнуудад эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулах тэрчлэн АСЕАН-ы орнуудад хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн тухайн орон нутаг дахь хөгжлийг түргэн ахиулж тухайн орон нутагт нааштай ашиг хүртээх болно гэжээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2006 оны жилийн эцсийн байдлаар, АСЕАН-ы орнуудын Хятадад шууд хөрөнгө оруулсан нийт хэмжээ 41 тэрбум 900 сая ам.долларт хүрсэн байна. Хятадын АСЕАН-ы орнууд дахь хөрөнгө оруулалт ч их түргэн нэмэгдэж, Хятадын аж ахуйн нэгжүүд АСЕАН-ы орнуудыг өөрийнхөө хөрөнгө оруулах гол орон болгож байна.
1 2 3 4
|