Ерөнхий сайд Вэнь Жябао юуны өмнө хаалтын ёслол дээр үг хэллээ. "Улсын жил" ажиллагаа нь Хятад, Оросын найрамдлыг зузаатгаж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны улс төрийн итгэлцэл, ажилч хэрэгч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтдоо хүрсэн байна гэж тэрээр тэмдэглэлээ.
"Хятад, Орос өөр өөрийн орондоо 'Улсын жил' ажиллагааг зохион явуулсан нь хоёр ард түмний уламжлалт найрамдлыг ахиулан, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны түвшнийг бүх талаар дээшлүүлэхийн тулд хоёр талын авсан чухал арга хэмжээ юм. Хятад, Оросын харилцааны түүхэн дэх чухал үйл хэрэг мөн" гэж Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ.
Хятад, Оросын өөр өөрийн орондоо зохион явуулсан "Улсын жил" ажиллагаа өндөрлөсөн боловч, түүний санаачилсан "Үеийн үед найрсаг байж, хамтаар дэвших" үзэл санаа нь үеийн үед уламжлагдаж, уг ажиллагаагаар тогтоосон хоёр талын хамтын ажиллагааны шинэ хэв загвар нь Хятад, Оросын харилцааны эрхэм нандин өв болох юм гэж тэрээр тэмдэглэжээ.
1 2 3 4
|