Ерөнхий сайд Вэнь Жябао дэлхийн нэрт зохиолчийн үгээс иш татаж, Хятад, Оросын харилцаа ирээдүйд сайн сайхнаар хөгжхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Ойр дотно байгаагаас аз жаргал буй болж, соёл иргэншил нь эвсэг зохицонгуй байдлыг бүрдүүлдэг." Хамтын ажиллагаа нь хөгжлийг ахиулдаг юм. хоёр орны ард иргэд чин үнэнч итгэлцэл тогтоон, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, Хятад, Оросын сайн хөршийн харилцааны сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулахыг хүсэн ерөөж байна" гэлээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Виктор Зубков бас халуун дотноор үг хэллээ. "'Улсын жил' ажиллагаа нь Орос, Хятад хоёр орны урт удаан түүхэнд цацрангуй шинэ хуудас нэмлээ. Өнөөдөр бид Оросод зохион явуулсан 'Хятадын жил' ажиллагааны хаалтын ёслолыг хийж байна. Бидны түүхэн дэх энэ арга хэмжээ нь хоёр орны харилцааны нэн шинэ цацрангуй хуудас нээхийн төлөө юм" гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Хаалтын ёслолын дараа, Хятад, Орос хоёр орны Ерөнхий сайд нар болон Хятад, Оросын олон салбарын 5000 гаруй хүн Хятадын симфони хөгжмийн чуулгын концертыг сонирхон үзсэн байна.
Хятад, Орос хоёр орны өөр өөрийн оронд зохион явуулсан "Улсын жил" ажиллагаа бол хоёр орны төрийн тэргүүн нарын хамтаар санаачилсан арга хэмжээ юм. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, "Улсын жил" ажиллагааны хугацаанд хоёр тал улс төр, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг салбаруудыг хамарсан баялаг агуулгатай 500 гаруй төрлийн ажиллгаа зохион явуулсан байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\ 1 2 3 4
|