Ли Юньди, Лан Лантай зэрэгцүүлбэл 66-тай төгөлдөр хуурчин Инь Чэнзүн бол Хятадын ахмад үеийн төгөлдөр хуурчин том мастер мөн. Арван хэтхээн настайдаа тэрээр олон улсын төгөлдөр хуурын тэмцээний том шагнал авч, өнгөрсөн зууны тавь жараад оны үед, тэр өрнөдийн сонгодог хөгжмийг Хятадын жирийн хүн ардад танилцуулж, мөн төгөлдөр хуураараа Хятадын уламжлалт үндэстний хөгжмийг хөгжимдэж, маш сайн үр ашиг олсон юм. Одоо та бүхэнд түүний үлгэрээс танилцуульяа.
1941 онд Инь Чэнзүн тухайн үе гадаадын түрээсэн газар байсан Хятадын зүүн өмнөд тэнгэсийн эргийн Сямэн хотын Гү Ланьюйд төржээ. Бага балчир байхдаа Инь Чэнзүн гудамжаар тоглож явахдаа үргэлж дуганаас дуулдах хөгжмийн эгшигийг сонсож, энэ нь түүнд хамаг анхны хөгжмийн сэнхээрэл болсон байв. Тэрээр чөлөө зав л гарвал бусдын төгөлдөр хуур хөгжимдэхийг сэтгэл тавин сонсож, нэг суувал бүтэн өдөр бусахгүй суучхадаг байв. Гэрийн амьдрал нь ядуу зүдүү байсан болохоор, тусгай багшаар заалгаж сурах нөхцөлгүй байсан ч өөрийн ухаан санаандаа түшиглэн төгөлдөр хуур хөгжимдэж сурсан юм. Сүүлээр нь нэгэн хөгжмийн багшийн зоригжууллаар, 12-тай Инь Чэнзүн Шанхайд хүрч хөгжим сурахаар зориг шийдэж, тухайн үеийн хатуу бэрхшээлт энэ зам нь түүний насаны амьдралыг өөрчилсөн байлаа.
Гү Лан юй бол төгөлдөр хуурчин нарын өлгий нутаг боловч, тусгай мэргэжлийн багш гэж бараг байхгүй байсан, тусгай мэргэжлийн төгөлдөр хуурчин болох гэвэл заавал тэр нутгаас салах хэрэгтэй. Тухайн үе байдал маш тааруухан, жинхэнэ олон нийтийн автобус гэж байхгүй, усан онгоц, нисэх онгоц, галт тэрэг гэж байхгүй байсан учир, задгай машинаар дөрөв хоног явж байж сая галт тэрэг харсан, үүнийг миний хувьд авч хэлбэл шийдвэрт алхам болох юм. Тухайн үе гэр нутагаасаа салж гарч ирээгүй юм бол төгөлдөр хуур нь зөвхөн миний сонирхол төдий болж хоцрох юм гэж Инь Чэнзүн ярьж байсан юм.
Инь Чэнзүн Шанхайн хөгжмийн дээд сургуулийн харьяа дунд сургуульд төгөлдөр хуурын дүрэмжсэн хичээл сурч, хэдэн жилийн хатуужилтай дадлага боловсролоор дамжин тэрээр олноос онцгойрч гарсан банйа. 1959 онд Инь Чэнзүн Венад болсон дэлхийн залуучуудын төгөлдөр хуурын тэмцээнд нэгдүгээр байранд шалгарч, энэ нь төгөлдөр хуурын урлагт халуун хайртай байдаг залууд хамгийн их урамшуулал болж, нэн хатуужилтай боловсорч эхэлсэн банйа. Хоёр жилийн дараа Инь Чэнзүнд ЗХУ-д хүрч суралцах тохиол тохиож, Ленинградын хөгжмийн дээд сургуульд алдарт төгөлдөр хуурчин мастер Татиана Кравченкоод шавьлан сурсан байна. 1962 онд Инь Чэнзүн мөн Чайковскийн олон улсын хөгжмийн тэмцээний төгөлдөр хуурын тэмцээний хоёрдугаар байранд шалгарсан юм.
1 2
|