Сүүлээр нь улсаас намайг Орост суралцуулсан, Орос орон нь тухайн үед урлагын талаар дэлхийн хамаг өндөр оргилд байсан гэж хэлж болох юм. Тийм болохоор би тэр үед Орост сурсан нь их нүд нээлээ гэж хэлж болно гэж Инь Чэнзүн хэлж байлаа.
ЗХУ-аас эх орондоо буцан ирсэний дараа, тухайн үеийн Хятад улсын дарга Мао Цзэдүн Инь Чэнзүнийг хүлээн авч уулзаад, үндэстний хөгжим илүүхэн зохион бүтээхийг түүнд хүссэн байна. Үүнээс дараа нь Инь Чэнзүн Хятадын тухайн үеийн зарим алдартай ши жүжиг болон үндэстний хөгжмийг төгөлдөр хуурын хөгжим болгон өөрчлөх талаар туршилт хийсэн банйа. 1969 онд тэрээр голлон " хатан гол" гэсэн төгөлдөр хуурын тодруулалт хөгжим зохиов. Энэ хөгжим бол Хятадын хөгжмийн зохиолч Шян Шинхайн Хятадыг түрэмгийлсэн Японы түрэмгийлэгчидийг эсэргүүцэхийг ард олонд уриалсан " Хатан голын найраг дуу"-г үндэслэн өөрчлөн найруулсан хөгжим юм.
Төгөлдөр хуурын энэ тодруулалт хөгжмийг зохион бүтээхийн төлөө, Инь Чэнзүн Хатан голын эргэд хүрч, онгоцчинтой хамт хөдөлмөрлөн, Хатан голын сүр жавхааг биерээ мэдэрчээ. Зохион бүтээх сүүлчийн шатанд Инь Чэнзүн гурван хоног гэрээс гаралгүй, өдөр болгон жянтай гурил хоолоор үл дарж байсан юм. Албан ёсоор тоглохоос өмнө түүний хуруу нь аз бусаар өрөвссөн байсанд, тогтсон цагтаа тоглолтод хөгжимдэхийн төлөө, арван хуруугаа эмтэй усанд дэвтээж, албаар өрөвслийг нь дарсан юм. Тоглолт нь маш их амжилт олж, түүний хөгжмөөс хүмүүс оргилом сэтгэлгээ болон хөгжмийн зохиолчын үзэл санааг ойлгосон байна. Түүнээс дараах хэдэн арван жилд, " хатан гол" гэсэн энэ хөгжим нь өөрийнх нь үргэлж хөгжимддэг хөгжим болсон байлаа. 2005 онд фашистийн эсрэг дэлхийн дайн ялсаны 60 жилийн ойг тэмдэглэх үеэр, дэлхийн 50 гаруй оронд энэ хөгжмийг хөгжимдсэн буюу нэвтрүүлсэн байна.
1983 онд Инь Чэнзүн Америкийн Нью Иоркт нутагшин амьдарчээ. Анх эхлэхдээ амьдрал нь төдий л урагштай биш байсан юм байна. Төгөлдөр хуур хөгжимдэж боловсроход зэргэлдээ айлаа харшлахаас хичээж, олон удаа нүүж, хамаг сүүлд нь Инь Чэнзүн тохитой орон байр олж сууршсан юм байна. Түүний хөгжмийн эгшигт замын хүмүүс зог зогсон, хөгжим дуусахаар нь замын хүмүүс цонхон гаднаас нь халуун алга ташиж байдаг нь зүндээн. Инь Чэнзүн тухайн үеийн амьдралынхаа тухай ингэж хэллээ:
Америкийн Нью Иорк бол одоох дэлхийн соёлын төв юм. Маш олон урлагчин, маш олон төгөлдөр хуурчин гэсэнгүй эсгүүл дэлхийн нэртэй хөгжмийн ангиуд Нью Иоркт хүрвэл, тэндээс миний уулын сурч байсан Оросын урсгалыг бие сэтгэлээрээ мэдэрч болох төдийгүй дэлхийн олон орны урсгалтай ойртож болох учраас мөн шинэ гараа болгож болох юм гэжээ.
Америкт Инь Чэнзүн Карнегейн хөгжмийн танхимд хоёр удаа гоцлол хөгжмийн концерт эрхэлж, хэвлэл мэдээллийнхэн түүнийг " Хятадын хамгаас шилдэг төгөлдөр хуурчин" гэж нэрлэн, олон газраар тойрон тоглож явахдаа ер нь хүн ардын магтаал сайшаалыг хүлээж явдаг байсан. Тэрээр бас Америкийн Кевеланд хөгжмийн дээд сургуулийн профессорын ажил үүргэлж, олон орны оюутан нарт өөрийн ойлголт төрөгдлөө ярьж байсан юм. Инь Чэнзүн олон улсын төгөлдөр хуурын чухал тэмцээнүүдэд олон удаа үнэлэн шалгаруулагчаар ажиллаж, түүний хүмүүжүүлсэн маш олон сурагч нь олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд шагнал хүртсэн байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|