• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:35:57    
Хятадын хувьсгалт дууны наадам

Хятадын Олон Улсын Радио

     Үзэгч олны оролцох урам сэтгэлгийг хөгжөөхийн төлөө, хувьсгалт дууны наадмыг зохион байгуулах комисс нь 8-р сараас бүх Хятадын хэмжээнд таван тэмцээний тойрог гаргасанд олон газраас 10 мянга гаруй хүн нэрээ бүртгүүлсэн байна. Хувьсгалын дууны тэмцээнийг шууд нэвтрүүлэх болгон нэвтрүүлэг болон дуучин нарыг сайшаасан 5000 гаруй мэссиж хүлээн авч байдаг. Хувьсгалын дууны наадам нь хүмүүсийн сэтгэл санааны доголдлыг нөхөж, хувьсгалын үеийн хувьсгалт үзэл санааг шинээр тайлбарлаж байна. Дууны шүлэг зохиогч алдарт мастер ноён Янь Шү сэтгэл догдлон хэлэхдээ:

     Хятадын хүн ард настан нялх, хүүхэд залуучууд гэсэнгүй хувьсгалын дуунд ийм сонирхолтой гэж би ер санаагүй. Энэ талаар би маш баяртай байна. Энэ бол үеийн үед уламжлагдан дуулах сайхан дуунууд юм гэж би хувьдаа үзэж байна гэжээ.

     Хувьсгалын дуу дуулах энэ сайхан цуглаанд Жянси мужийн дуучид оролцсон төдийгүй гадад нутгаас тусгайлан хүрэлцэн ирсэн дучин нар ч зөндөө байна. Шанш мужийн Ян-ань хотын дуучин Ли Жэнфэй хэлэхдээ:

     " Хүүхэд бага наснаасаа хувьсгалын дуу сонсож өссөн болохоор, хувьсгалын дуунд сонирхолтой байх нь мэдээж, хувьсгалын дууны үзэл санаа нь биднийг зоригжуулж байдаг. Манай залуу нэг үеийн хүмүүст авч хэлбэл нэгэн ёсны хүмүүжил, бас ч зоригжуулал юм гэлээ.

1 2 3 4 5