
Хувьсгалын дуу дуулж байгаа тайзанд, дуучин нар болон үзэгчид хамтаар халуун нулмис мэлмэрүүлж, тайзан дээр ганц хүн дуулж байхад, тайзан дор олон мянган хүн олон мянган хүн нулмис мэлмэрүүлсэн сэтгэл хөдөлгөм байдал зөндөөн харагдаж байдаг. Хувьсгалын дуу хүмүүсийн сэтгэлийг ингэж догдлуулж байгаагын учир гэвэл, тэр нь баатарлаг үзлийн эрхэм дээд болон үнэн, сайхан сэтгэл, гоо сайханыг уламжилж байгаа болохоор, хүн ард маань ахин дахин сонссон ч уйдахгүй, хэзээ ч сонсголонтой байдагтаа байгаа юм. Алдарт удирдаач, төгөлдөр хуурчин Тэн Шичү " Хувьсгалын дуу нь манай орны түүхэн үенүүдийн, ялангуяа Жин ган шаны хувьсгалын үеэс одоо хүртлэх 80 жилийн түүхийг тусгасан болохоор, түүхийн бэлэг тэмдэг гэж хэлж боолох юм. Дахин тодруулахад хувьсгалын дууны урлагын үнэ цэн нь маш өндөр бөгөөд улс үндэстэн мөхөн сөнөх гэж байсан түгшүүрт үед, ард түмэн маань харийн боол болох дургүй хүсэл санааг дуулан илтгэсэн нь маш эрхэм байгаа юм гэжээ.
Эрхэм хүндэт сонсогчид оо, өргөн ард олон шилдэг телевизийн нэвтрүүлэг болон уран сайханы шилдэг уран бүтээл олноор төрөгдөн гахыг хүсэн уриалж байгаа энэ үед, хувьсгалын дуу нь орлуулж болшгүй онцгой ач холбогдлоороо үзэгчид болон бүх нийгмийг догдлуулах нь гарцаагүй. Сая та бүхэнд сайхан манай орны Жянси мужид хувьсгалын дууны томоохон баяр наадам болсон тухай мэдээлэл сонсголоо. 1 2 3 4 5
|