За ингээд дуучиныхаа талаарх сэдэвтээ эргэж оръё. Энэхүү дуучин маань 1994 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн бөгөөд одоог хүртэл нийтдээ арав гаран ширхэг бие даасан хөгжмийн цомог гаргаад байгаа юм байна. Дуучин На Ингийн хувьд тооноос илүү чанарыг чухалчилдаг уран бүтээлч юм байна, тийм ч учраас хэдийгээр урын сандаа цөөхөн дуутай боловч маш чанартай уран бүтээлүүдтэй юм байна. Үүнийг нь түүний хүртэж байсан олон олон шагналууд гэрчилнэ, Хятдын дуу хөгжмийн ертөнцөд чадварлаг эмэгтэй дуучид маш олон байдаг, жишээ нь Рүн Зү-эр, Шүй Рүюүнь, Жян Мэйчи гээд тоочоод байвал маш олон, дуучин На Инь нь эдгээр дуучидтай нэгэн үеийн дуучин гэж хэлж болно, Гэсэн ч түүний бусдаас ялгарах онцлог нь өөрийн гэсэн өвөрмөц чадалтай хоолой юм байна. Дуу судлаачид болон шүүмжлэгчдийн яриснаар түүний хоолой нь Латин Америкийн дуучидтай төстэй маш хүчтэй, сүмийн хар дуучидтай ижилхэн гэдэг юм байна. Дуучины маань бусдаас ялгарах бас нэг онцлог нь ихэнх дуу нь хайрын тухай уянгын дуу байдаг байгаа. За тэгэхээр сонсогч та бүхэндээ дуучин На Ингийн дуулсан нэгэн сайхан хайрын дууг хүргье. Энэхүү дуу бол түүний "乾脆" хэмээх цомогт нь багтсан "相见不如怀念" хэмээх сайхан дуу байна. Ингээд дуугаа хүлээн авч сонсоцгооё.
1 2 3 4 5
|