Дуучин маань охинтойгоо хоёул амьдардаг юм байна. Хүний амьдрал дандаа дардан замаар явдаггүй, хар цагаан ээлжлэн байдаг,Тэрээр Гао Фэн гэдэг залуутай хайр сэтгэлийн учиртай байсан бөгөөд охинтой болсон хэдий ч түүнийг төрсөнөөс хэдхэн сарын дараа түүнтэйгээ салсан байна.Энэ явдал нь дуучины маань хувьд маш хүнд цохилт болсон байна.Тийм ч учраас хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн байна. Одоо сонсогч та бүхэндээ дуучныхаа дуулсан бас нэг сайхан дууг хүргье, Энэхүү дуу бол түүний "征服" хэмээх цомогт нь багтсан "梦醒了" хэмээх сайхан дуу байна, Сонсогч та бүхэнд маань энэхүү дуу таалагдах байхаа, энэ дуу анх сонсогчидын хүртээл болсон даруйдаа хүмүүсийн сэтгэлд маш их хүрч хит болж байсан дуу байгаа.Одоо ч гэсэн хуучраагүй гэж хэлж болно.Ингээд дуугаа хүлээн авч сонсоцгооё.
1 2 3 4 5
|