• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-23 17:57:11    
Хятадын орчин үеийн алдарт хөгжмийн зохиолч Гүө Вэнжин

Хятадын Олон Улсын Радио

      Гүө Вэнжин бол орчин үеийн Хятадын алдарт хөгжмийн зохиолч, түүний уран бүтээл маш баялаг байдаг. " Нью иорк темес сонин" Гүө Вэнжинг гадаад оронд олон жил амьдраагүй байтлаа олон улсад нэр хүндээ мандуулсан Хятадын цорын ганц хөгжмийн зохиолч гэж үнэлсэн юм. Олон улсын урлагын чухал чухал наадмууд бүр түүний уран бүтээлийн тусгай концерт тоглуулах буюу түүний дуурыг тоглож байдаг.

      Саяхан Гүө Вэнжингийн хөгжмийг нь зохиосон " яруу найрагч Ли Бай" гэсэн дуурыг Америкт олон удаа тоглоод, дараа нь Бээжинд ирж тоглосон байна. Бээжин дэх тоглолт нь үзэгчдийн урмыг маш их хөгжөөсөн байна. " Яруу найрагч Ли Бай" гэсэн дуур нь мянга гаруй жилийн өмнөх Тан гүрний үеийн алдарт яруу найрагч Ли Байгын амьдралыг сэдэвлэн зохиосон юм. Ли Бай бол үлэмж их уран бүтээлтэй романтиг яруу найрагч, түүний яруу найргыг Хятадын хүн ардын дотор мэдэхгүй хүүн гэж алга. " Яруу найрагч Ли Бай" гэсэн жүжгийн зохиолыг маш онцгой бичсэн байна. Жүжигт 4 гол дүртэй, Зөвхөн Ли Бай нь үнэн хүн, " архи", " саран", " яруу найраг" нь бүр яруу найрагчын бодол хүслэн байж, Ли Байн урлаг болон амьдралын нэг хэсгийг төлөөлөсөн байна. Гүө Вэнжин өөрийн уран бүтээлээ тайлбарлаж ингэж ярьсан байна.

      Хэрбээ би өөрөө Ли Бай байсан бол, сар нь эмэгтэй хүнийг Төлөөлж, архи нь найзыг төлөөлж байна. Архи болон эмэгтэй хүний аль нь ч дутаж болохгүй, дараа нь сая яруу найраг байх ёстой. Энэ жүжгийн зохиолыг нэлээд онцгой урлан сэтгэсэн, энэ бол Ли Байн тухай гоцлол ши янгуу юм. Нөгөө гурван дүр- архи сар болон яруу найраг нь Ли Байн амьдралын нэг хэмэг бөгөөд түүний амьдралд хандах байр суурь, омоглон зан чанрыг харуулсан юм. Үүнээс гадна сар нь түүний яруу найрагт үргэлж бичигдэж байдаг зүйл юм гэжээ.

      1956 онд Гүө Вэнжин Сь чуань мужид төржээ.18-тайдаа анх удаа Шостаковичийн " симпони хөгжмийн 11-р аялгуу"-г сонсоод цахилгаан гүйдэл биед нь гүйсэн шиг болж, тус хөгжмийн тэрхүү халуун урсгал, түүний өнгөрсөнд сонсож байсан симпони хөгжмөөс хол давсан байлаа. Тэр цагаас хойш хөгжмийн зохиолч болохоор зориг шуудав. 1978 онд Гүө Вэнжин Бээжин дэх Төвийн хөгжмийн дээд сургуулийн ая зохиох пакультетэд шалгуулан орж, дөрвөн жил хатуужилтай суралцаад төгсөх үедээ Гүө Вэнжин хөгжмийн ая зохиох талаар маш их амжилт олж, Төвийн хөгжмийн дээд сургуулийн дөрвөн том авьяас чадвартай оюутны нэг болсон байна. Тэр цагаас хойших 30 жилд Гүө Вэнжин хөгжим зохиох талаар ер бусын амжилт хийж, " галзуу хүний өдрийн тэмдэглэл", " ордны найр", " Фэн и тин тагт" гэсэн дуурын хөгжим, " Сьчуаны бартаат зам", " алсын аялал" гэсэн симпони хөгжим, " Сьчуаны эгц хадан дах дүүжин авс" гэсэн симпони яруу найраг, "холын тэртээх хонгор салхи" гэсэн симпони удиртгал хөгжим, " хөндий ууланд сэтгэл эмзэглэх" гэсэн тодруулалт хөгжим, " ши янгуу" гэсэн хөгжим, " зааны ясанд сийлсэн үсэг" болон " түүдэг гал" гэсэн уран бүтээлүүд зохиосон байна.Түүний хөгжмийн уран бүтээл " Сьчуаны бартаат зам" гэсэн хөгжим нь " 20-р зууны хятад хөгжимчдийн сонгодог уран бүтээл"-ээр үнлэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр бас Хятадын алдарт найруулагч Жан И-мүгийн найруулсан " ундаг дугуйгаар мянган газар аялсан нь" гэсэн кино болон Жян Вэний " нарлаг сайхан өдөр" зэрэг 40 гаруй кино буюу телевизийн олон ангит кинооны хөгжмийг зохиосон байна. Төв чанга хөгжмийн зохиолч болсны хувьд Гүө Вэнжингийн уран бүтээлийн зам нь төдий л ялгам биш байсан юм. Тэрээр хэлэхдээ:

1 2