" Би хамаг анх нь бага балчар байхдаа хийл хөгжимдэж сурсан, тэр үед арай ядаж цуглуулсан хийлийн нотуудаа бүхнийг хэдэн хөгжмийн ном болгож авсан. Намайг их сургууль төгсөх үе, манай энэ мэргэжил сурсан хүмүүст бараг л оршин тогтнох орон зайгүй байсан юм. Гэвч би ерөөс гуйвиж үзээгүй, өөрөө хөгжимд дур сонирхолтой болохоор ганц зоригоор дуртай ажлаа хийсэн, Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог, юу гэвэл азын ач холбогдол нь дур сонирхол болон ажил мэргэжил нэгдмэл байгаад орших юм гэжээ.
1987 онд Гүө Вэнжин Ли Байн адил нэртэй яруу найргын нэрээр " Сьчуаны бартаат зам" гэсэн симпони найрал дууны хөгжим зохиосон байна. Энэ бол гоцлол аргил дуу, эрэгтэй эмэгтэй найраг дуу хийгээд томоохон симпони хөгжмөөр бүрэлдсэн уран бүтээл юм. Мөн тэр 1987 онд Бээжингийн хөгжмийн танхимд анх тоглоод маш их амжилтад хүрч, " 20-р зууны хятад уран бүтээлчдийн хөгжмийн сонгодог уран бүтээл" гэж үнлэгдсэн байна.
Гүө Вэнжингийн төрсөн нутаг Сьчуаныг Хятадын Ба-шүүгийн соёлын өлгий гэж нэрлэж байдаг. Ба-шүүгийн соёл нь түүний эрт үе, дунд үеийн хөгжмийн уран бүтээлд баялаг шим хүртээсэн юм. Гэвч тэрээр Хятадын уламжлалт бичгийн хүмүүсийн адил уул усаа уянгалсан хөгжимд сонирхолгүй, хөгжим нь эрхбиш улс орны хувь заяа, ард түмний зовол зүдүүрт анхаарал хандуулах ёстой гэж үздэг болохоор, эрхэм дээд, сүр жавхалант, ауга их сипони хөгжим зохион бүтээхээр зориг шуудсан байлаа.
Өнгөрсөн зууны наяад онд олонх хөгжмийн зохиолч гадаад оронд очиж суралцсан байдалд Гүө Вэнжин эх орондоо үлдэж, Төвийн хөгжмийн дээд сургуулийн хөгжим зохиох пакультетэд баншлахын дагуу уран бүтээл бүтээсэн юм. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|