Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Сань-Я хот нь халуун бүсийн арлын аялал жуулчлалын алдарт газар юм. Алтан нарны гэрэл гийсэн, ариун тунгалаг цэвэр агаартай, хөвөн зулсан шиг зөөлөн элсэн тантай энэ сайхан нутаг нь Хятадын ба гадаадын олон олон жуулчны сонирхлыг татаж байна. Энэд гадаадын олон хүн аялал жуулчлалын ажил төрөл эрхэлж байна.
Оросын Холбооны Улсын бизнесмен Андрей Сань-Я-д аялал жуулчлалын ажил төрөл эрхэлж, тус газар нутагт нэртэй нүүртэй хүн болжээ. Хай наний аялал жуулчлалыны зах зээлд оруулсан түүний хувь нэмрий нь үнэлж, Хай Нань мужийн засгийн газраас гадаадын мэргэжилтэнд олгодог хамгийн дээд яруу алдар-"Е-дао шагнал"-аар энгэрий нь мялаажээ.
1 2 3 4
|