Хай Наний Сань-Я-гиийн тухай Андрей: Хай Наньд хэдэн онцлог зүйл байгаа. 1. цаг уур. Хятад улсад зөвхөн Хай Наний Сань-Я-д л халуун бүсийн уур амьсгалтай. 2. Хай Нань нь Хятадад хамгийн цөөн хүн амтай муж болно. Энэд амьдарч ажиллахад аятай таатай санагддаг. 3. Бохир бортоггүй цэвэр ариун орчинтай. Хай Нань муж бол эдийн засгийн онцгой район, хөнгөлөлттэй бодлого баталгаатай болохоор жуулчид болон аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татдаг байна гэж тэмдэглэжээ.
1994 онд Москвагийн их сургуулиа дүүрэгсэн Андрей Хай Наний Сань-я-г танилцуулсан номыг уншаад хэдэн найзынхаа хамт жуулчлалаар энэд иржээ. Тухайн үед Сань-Я-д аялал жуулчлал хөгжөөгүй, гадаадын жуулчин ирэх нь өдрийн од шиг тун ч цөөн. Гэвч энэдэхийн тансаг сайхан байгалийн өнгө үзэмжид татагдаж, аялал жуулчлалын ажил төрөл хөгжүүлэх санаа түүнд ургасан юм байна. Ингээд тэрээр энэ газарт аялал жуулчлалын жижигхэн компани ажиллуулж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Сүүлийн жилүүдэд Хай Наньд айлчлах Оросын жуулчин жил бүр 90 гаруй хувиар өсөн нэмэгдсэн байна. Хай Нань нь Орос иргэдийн сэтгэлийг сорон татсан амралтаа ая тухтай өнгөрүүлдэг хамгийн аятай газар болжээ.
1 2 3 4
|