Шэн Цүнвэн\1902-1988\ уул нэр нь Шэн Юехуань, Ху наны Фэн хуан сяний хүн, Хятад мияо Тужя удамтай. 14-тайдаа орон нутгийн зэвсэгт хүчинд орж, Хунань, Сь чуань Гүйжөүгийн хилийн нутгаар явж дайн байлдаанд оролцож байв. 1924 оноос уран зохиол бичин эхлэж, Японы түрэмгийллийн эсрэг дайн дэгдсэний дараа баруун өмнөд нутгийн нэгдсэн их сургуульд хүрч багшилжээ. 1946 онд Бээжин их сургуульд ирж багшлав. Улс байгуулагдсанаас хойш Хятадын түүхийн музей болон Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн судалгааны институтад ажиллаж, голцуу Хятадын эртний хувцас заслыг судлаж байв. 1988 онд Бээжинд нас барав.
Шэн Цүнвэний уран бүтээл
Шэн Цүнвэн насан туршдаа " чулуун онгоц" "Цүн Вэний зохиолын түүвэр" зэрэг гуч гаруй тууж өгүүллийн түүвэр болон " хязгаарын хот" " урт мөрөн" зэрэг зургаан роман нийтлүүлэв. Шэн Цүнвэн бол онцгой ач холбогдолтой хөдөөгийн ертөнцийг гол илтгэгч болон эргэн санагч хүн. Тэрээр " амь насны гоо сайхан"-ыг эрхэмлэн, өөрийн бие хэдийгээр хуурамч, хувинцар хүйтэмсэг хот гаүарт амьдарч байгаа хэдий ч хүний мөсийн гоо сайханд согтуурч явдаг гэж үздэг байна. Тэрээр хэлэхдээ: энэ дэлхийд элсэн сууринд буюу усан дээр тансаг сайхан асар тагт байгуулах хүн байж болзошгүй, тэхэд би өөрөө тийм хүн биш, би зөвхөн Герекийн жижиг сүм байгуулахыг бодож явдаг хүн. Өчүүхэн хэсэг газар олоод, хатуу чуулуугаар сүмээ босгохыг л боддог. Уран нарийлаг, бат бөх, дүйтэй, өчүүхэн жижиг боловч гоо хээнцэр байгуулах бол миний хүслэнгийн барилга мөн, энэ сүмдээ би " хүний мөс"-ийг тахина гэжээ.
1 2
|