Шэн Цүнвэний уран бүтээлийн стель
Шэн Цүнвэний зохиол нь рамантиг стельтай байдаг. Тэрээр зохиолоо яруу найраг шиг байлгахыг шаардаж, үнэн зүйл, мөрөөдөл, бэлэг тэмдэгийг нэгэн цогц болгож, хэл хэллэг нь бор боровжуун, үг өгүүлбэр нь авсаархан, гол санаа нь товойсон, цайлган цагаахан мөртөө шудрага, боровжуун мөртөө гайхамшигтай, хөдөөгийн хүний цайлган боровжуун сэтгэл зүйг бүрэн сайхан тусгасан байдаг. Бүхий л уран бүтээл нь хүний амьдралд сэтгэл зовсон болон амь насны тухай гүн ухааны сэтгэмжтэй байдаг болохоор түүний уран бүтээлийг амь насны тухай судлал гэж ч хэлж болох юм.
Шэн Цүнвэний зохиолын ангилал
Шэн Цүнвэний зохиолыг голцуу хоёр хэсэгт ангилж болох юм. Нэг төрөл нь Хунаны баруун нутгийн амьдралаар сэдэвлэж, нөгөө нэг төрөл нь хотын амьдралаар сэдэвлэсэн байна. Урьдах нь Хунаны баруун нутгийн хүн ардын уугуул дүр, төрлөх амь насны хэлбэрийг дүрслэн бичиж, хүн чанарын гоо сайханыг магтан дуулсан байна. Сүүлийнх нь хотын амьдралын доройтон ялзарсан байдлаар хотод амьдарч байгаа хүмүүсийн мөсөө алдсан байдлыг зураглан бичсэн байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|