• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 15:39:52    
Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан шинийг санаачилан бүтээх талаар амжилт олжээ

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан улс орны хөгжлийн тулгам шаардалгын дагуу олон талын шинийг санаачлан бүтээх эх баялагийг төвлөрүүлэн эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал техникийн асуудлыг зохицуулж, чухал амжилтууд олж, зангиласун техник эзэмшин улс ардын эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжилд тус дөхөм үзүүлж, ардын амьдралд холбогдсон чухал асуудалд бат бэх тулгуурь хүчин болсон байна.

      Тэргүүний дээд техникийн салбарт олон улсын өрсөлдөх хүчинг дээшлүүлсэн байна

      Тэргүүний дээд техникийн салбар бол эдийн засгийн нэмэгдлийн шинэ цэг бөгөөд олон улсын өрсөлдөөн ширүүн салбар болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэргүүний дээд техникийн салбарт амжилт олж, холбогдох салбарын техникийн төвшин, олон улсын өрсөлдөх хүчинг ихээхэн дээшлүүлсэн байна.

      Мэдээлэлийн техникийн салбар бол дэлхийн шинжлэх ухаан техникийн өрсөлдөх хүчний гол салбар болно. Сүүлийн жилүүдэд Хятад улс энэхүү салбарыг дэмжих хүчээ нэмэгдүүлж, дэлхийн олон орны анхааралын төвд орсон байна. Шү Гуан 4000А өндөр чадавхтай тооцооны машин судлан үйлдвэрлэж, минутад 11.2 триллион удаа тооцоолон бодох чадавхтай болсноор АНУ, Японыг удаалан 10 триллион удаа тооцоолон бодох чадавхтай худалдааны тооцооны машинг үйлдвэрлэж, хэрэглэж чадах гуравдах орон болсон байна. Лүн Шинь, Зүн Жы зэргээр төлөөлөгч болгосон өндөр чадавхтай CPU-г судлан бүтээх техник ч анх алхамынхаас боловсронгуй болж, Хятадын мэдээлэлийн аж үйлдвэрийн чийп дутмаг байсан байдлыг өөрчөлсөн байна. Хятад улс гуравдах үеийн хөдөлгөөнт холбооны стандартыг бие даан судлан бүтээж, манай орны холбооны түүхийн хоосныг нөхсөн байна.

      Шинэ нэгэн ээлжийн шинжлэх ухаан техникийн хувьсгалын үед био техник нь эрээдүйн эдийн засгийн өрсөлдөх хүчнийг харуулах салбар гэж нэрлэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс био техникийн салбар дахь оруулалтаа ч ихээр нэмэгдүүлж, био техникийн том орон болсон байна. Хятад улс хөгжиж байгаа орон болсны хувьд олон улсын хүн төрөлхтөний гений сангийн төлөвлөгөөнд оролцож, хүн төрөлхтөний гений сангийн дараалалыг тогтоох техникийг эзэмшсэн байна. Эм судлан үйлдвэрлэх талаар ч амжилт олж, P53 булчирхайн хорууны тарианы эмийг судлан үйлдвэрлэж, дэлхий дээр хамгийн анх зах зээлд гарсан гений эмчилгээний эм болсон байна.

1 2 3