• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 15:39:52    
Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан шинийг санаачилан бүтээх талаар амжилт олжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс шинэ материалын салбарт ч чухал амжилт олжээ. Нүүрстөрөгчийн ширхэлэг\carboform\ материалаар төлөөлөгч болгосон батлан хамгаалалтын зангиласун материалыг судлан үйлдвэрлэх талаар чухал ахиц хийж, лабаратур, үйлдвэрийн таван шугамтай болсон байна. Нүүрстөрөгч агуулсан ган үйлдвэрлэх тэргүүний техниктэй болж, хятадын ган материалын бүтээгдэхүүний шинэчилэгдэхэд техникийн үндэс болсон байна.

     Хөдөө аж ахуйн техникийн талаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн хөгжилтөд баталгаа хангажээ
Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ажлыг тэргүүн байринд тавиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн техникийг амжилт бүтээлийг бүтээгдэхүүн болгон хувируулахаа эрчимжүүлэн манай орны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлаж, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна.

      Усан тутрагын судалгаа дэлхий дээр тэргүүлэх байриа хэвээр байлгасан байна. Шиандао уса тутрагын гений санг дарааллыг бие даан судлан тогтоосны дараа Жиньдао тутаргын 4-р хромосомын дараалалыг тогтоож, усан тутрагын чадавхын санг тогтоох талаар шинэ амжилт олсон байна. Үүнээс гадна манай орон дэлхий дээр га бүрийн уналт нь 12 мянган килограм сүпер тутрагыг судлан бойжуулж, га бүртээ 13 мянга 500 килограм усан тутрагын үр бойжуулах туршилт ахиуцтай болсон байна.

      Эрдэнэ шишийн судалгааны талаар ч ахицтай болж, нэг улиралд 1400 килограм ургац хураах өндөр уналттай эрдэнэ шиш бойжуулж, дэлхийн тэргүүний төвшинд ойртсон байна.

     Сүүлийн жилүүдэд Хятад улс эрлисжүүлсэн хөвөн бойжуулж, түүнийг нийт Хятадын 30 хувь орчимын хөвөн тарих талбайд тариж ургуулж байна. Гений шилжүүлсэн хорхойдлоос сэргийлэх хөвөнгөөр төлөөлөгч болгосон хөвөн бойжуулах техник түргэн хөгжиж, АНУ-ыг дараалан иймэрхүү хөвөнг бие даан судлан бойжуулсан хоёрдох орон болжээ. Одоо манай орон гений шилжүүлсэн хөвөнг 18 төрөл бойжуулж, тариачидын орлогыг 13 тэрбум 600 сая юаниар нэмэгдүүлжээ. Гүний шилжүүлсэн хөвөнг өргөнөөр тариж ургуулснаар манай ороны хөвөнгийн гаралтыг батлах болсон байна.

      Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө аж ахуйн тарималыг 800 гаруй шинэ сорт судлан бойжуулж, 10 хувь гаруйгаар ургацыг нэмэгдүүлж, 333 сая га тариж ургуулан үр тариа, хөвөн, тос зэрэг хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний шилдэг сортыг 85 хувийн талбайд тариж ургуулж байна. Үүнээс гадна Хятад улс усан тутрага, буудай, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг гол болох үр тариан ургацыг нэмэгдүүлэн үр тариаг 20 сая 430 мянган тонноор илүү ургац авуулж, 30 тэрбум юаний эдийн засгийн ашиг авсан байна.

      Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшлийн хөдөө аж ахуйд оруулса хувь нэмэр нь 9-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд 37% байснаас 10-р 5 жилийн хугацаанд 48% болсон байгааг Шинжлэх хуаан техникийн яамны бүртгэл харуулжээ.

1 2 3