Эрхэм анд нөхөд өө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаа Хятадын эртний алдартай "Ян чүнь бай шүе" гэсэн аялгуугаар эхлүүлж байна. Тэгээд би Хятадын эртний хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн ая эгшгийг сонсохын зэрэгцээ түүний ирэл гралтай нь танилцаж, хөгжим ая бие сэтгэлийн ядаргаагаа тайлж суух нь бас нэг ёсны жаргал юм бол уу гэж бодох юм.
Энэ сайхан аялгуунд хүйтэн өвөл улиран одож, дулаан хавар хүрч ирэн, түмэн бодис амилж байгаа байдлыг дүрсэлсэн байна. Пипа хөгжмийн уянгалаг тод өнгө аяс болон урлагийн нөлөөлөх хүч чадал нь ч хүммст сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа биз дээ.
Пипа нь өнө удаан жилийн түүхтэй юм. Манай тооллын 7-р зууны үеийн Хятадын Тан гүрний их яруу найрагч Бай Жүй юй мөрний хөвөөн дээр анд нөхрөө мордуулж байгаа үед, нэг урлагчин бүсгүй Пипа хөгжимдөж байжээ. Энэ урлагчний гайхамшигтай сайхан тоглохыг сонсоод, яруу нарагчний сэтгэл маш ихээр догдолж, уярхын эрхэндээ нулимс асгаруулсан гэнээ.
Хожим нь яруу найрагч Бай Жүй юй энэ өнгөрөлтөө үндэслэн "Пипагийн аялал" гэсэн урт шүлэг бичиж, урлагчин бүсгүйн тоглох ур авьяас болон Пипа зэмсгийн илтгэх чадлыг нарийн тодорхой хүүрнэсэн юм байна. Энэ шүлэг нь өнөөдөр Хятадын дунд сургуулийн сурагчдын сурах бичигт сонгогдон орсон төдийгүй, маш олон Хятад хүмүүс энэ шүлгийг сайн мэдэх бөгөөд Пипа зэмсгийг дүрсэлсэн тэдгээр гайхамшигтай бадгийг нь чээжээр уншиж чаддаг байна.
1 2
|