Бидний саяийн сонссон энэ ая эгшгээс мянга гаруй жилийн өмнөөс Хятад улсад Пипа гэдэг хөгжмийн зэмсэг нэгэнт байсан гэдгийг ойлгож мэдэж болно. Тэгвэл Пипа нь чухам хичнээн жилийн түүхтэй юм бол? Үүний хай ном бичигт тэмдэглснээр, эрт дээр үед "Пипа" гэдэг үгийн утга нь гарын хоёр хуруугаар чавхдастах гэсэн утгатай байж, "Пи" гэдэг нь долообор хуруугаар, "Па" гэдэг нь эрхий хуруугаараа чавхдастах гэсэн үг болох юм байна. Тийм болохоор тухайн үед хоёр хуруугаар чавхдасддаг хөгжмийн зэмсгийг бүхнийг "Пипа" гэдэг байжээ. Ингэж бодох юм бол "Пипа" нь манай тооллын өмнөх хоёр, гуравдугаар зууны Чинь болон Хань гүрний үед бий болсон гэсэн тооцоо гарч байна.
Яг үнэнийг хэлэхэд, манай өнөөдрийн хэлж байгаа Пипа нь Хятадын уугал хөгжмийн зэмсэг биш юм байна. Ийм хөгжмийн зэмсэг нь эртний Перст байсан бөгөөд, манай тооллын хоёр, гуравдугаар зууны үед Хятадын баруун нутагт, тухайлбал Шинжянд орж ирээд, хожим нь зарим худалдаачид түүнийг Хятадын төв нутгуудаар уламжлан дэлгэрүүлсэн аж. Хожим нь манай тооллын долдугаар зууны Тан гүрний үед хүрч ирээд Пипа нь өргөн утгаар хэрэглэгддэг байснаасаа өнөөдөр хүртэл уламжлагдаж үлдсэн Пипаг л нэрлэх болжээ.
Пипа нь Тан гүрний үед ирмүүн хөгжсөн түүхтэй. Тухайн үед ордон харшаас авхуулаад архины мухлагаас ч Пипагийн ая эгшиг цууриатахыг хүмүүс олж сонсдог юм байжээ. Тухайн үед Пипагаар хөгжимдсөн хөгжмийн бүтээлүүд маш ихээр зохиогдож байсан бөгөөд, агуулгын хувьд өргөн сэдвийг хөндсөн байжээ. Одоо бид Тан гүрний үед дэлгэрч байсан аялгууг үндэслэн хөгжимдсөн "Юй тяо люй яо" гэсэн аялгууг сонсож энэ нэвтрүүлгээ түр завсарлаяа. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар Пипа зэмсгийн тухай би танд үргэлжлүүлэн танилцуулах болно. Та сонирхолтой бол анхаарлаа хандуулаарай. \Номин орчуулж бэлтгэв\ 1 2
|