• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 15:15:41    
Зуны цагийн шар айраг эрүүл мэндэд тустай

Хятадын Олон Улсын Радио

      Шар айраг бол дэлхийн улс түмний хамгийн их хэмжээгээр борлуулагдаж байдаг спирт багатай ундаа юм. Шар айргийг өнгө, үйлдвэрлэсэн арга хэлбэр, өтгөний хэмжээ, хэрэглэгчид болон хөрөнгө зэрэг байдлаар нь маш олон төрөл зүйлд хуваадаг байна. Шар айргийг бас шилтэй, лаазтай, гоожуурын ба задгай ч гэж нэрэлдэг.

      Гоожуурын шар айргийг боловсруулах явцдаа бактерийг нь хоромхон зуур устгах аргаар хийсэн тул амт үнэр сайтай, шим тэжээлийн үнэ цэнэ нь шилтэй шар айргаас давах талтай байгаа боловч урт хугацаагаар хадгалж болдоггүй, дулааны хэмжээ хэвийн байхад зөвхөн бүтэн өдөр хадгалах боломжтой. Шилтэй, лаазтай шар айргийг Павловийн бактери устгах аргаар хийсэн тул үнэр амтаа хэвээр хадгалах хугацаа нь 90 хоног боловч, амт нь гоожуурын шар айрагт хүрэхгүй юм.

      Шар айраг уух дуртай хүмүүсийн хувьд, түүнийг хадгалах, сонгох, задлах, уух талаар эрхэмлэх зүйлүүдийг мэдэж авах хэрэгтэй юм.
Эн тэргүүнд, шар айргийг сонгох. Шар айргийг аяганы амсраас 1 сантиметр зайтай газраас алгуурхан хийхийн дагуу хөөс нь дун цагаан байх эсэх, аяганы амсар дээр удаан тогтож байх эсэх, тунгалаг мөртөө шаравтар өнгөтэй байх эсэхийг ажиглана. Дараа нь үнэртэнэ. Сайн шар айраг бол анхилам сайхан үнэр сэн татаж байдаг. Бас дахиад амсч үзнэ, сайн шар айраг бол исгэлэн, хүчиллэг, гашуун зэрэг элдэв янзын амт мэдэгдэггүй юм.

      Хоёрт. Шар айраг уухаасаа өмнө, хөргөгчид юм уу хүйтэн усанд хийж болно. Ингэж байгаагийн зорилго нь шар айргаа 5℃-15℃ хэм байлгахын төлөө юм. Шар айраг ийм хэмтэй байхад нүүрсхүчлийн хий зэрэг бодисууд нь аажмаар тавигдаж уухад сэрүүн сайхан амттай болдог байна. Шар айргийг хадгалахдаа 5℃-25℃ хэмтэй сэрүүн газар тавьж, наранд шаруулахгүй байх хэрэгтэй. Шар айраг наранд их шарагдвал гашуун амттай болох төдийгүй химийн урвал ч гарч болзошгүй юм.

      Шилтэй шар айргийг задлах арга гэвэл, лонхны амсар задлагч хэрэгслээр задлахдаа лонхны амсрыг нүднээсээ нэлээд зайтай байлгах хэрэгтэй. Цочмог задлахад шар айраг нүүр нүд рүү чинь цоргих юм уу аягүй бол шил нь хагарч ч болзошгүй юм шүү.

1 2