• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 15:15:41    
Зуны цагийн шар айраг эрүүл мэндэд тустай

Хятадын Олон Улсын Радио

     Шинжлэх ухааны судалгаанаас үзвэл, шар айрганд олон төрлийн аминокислот, амин дэм болон нэлээд өндөр хэмжээний илч байдаг болохоор "Шингэн талх" гэсэн сайхан нэрийдэлтэй юм. Шар айргийг зохих хэмжээгээр уух нь эрүүл мэндэд тустай боловч хэтэртэл хэргэлбэл түүний өвчинд нэрвэгдэх болно. Жишээлбэл, "Шар айргийн гэдэс" буй болдог. Шар айраг нь энерги ихтэй, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг тул урт хугацааны турш хэрэглэх юм бол амархан таргалах бөгөөд гэдэс чинь сунаж томрох болно. Бас "Шар айргийн зүрх" өвчинд нэрвэгдүүлж ч болзошгүй юм. Шар айргийг хэтэрхий их хэрэглэхэд зүрх авчин чадавх нь муудаж хэт түргэн лугших болгодог. Энэ бол шар айраг их ууснаас болсон зүрхний өвчин юм.

     Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, шар айраг уухад бас тун олон цээрлэх зүйл байдаг, анхаарахгүй юм бол янз бүрийн өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Жишээлбэл, ширүүн хөдөлгөөн хийсний дараахан шар айраг уувал үе мөчийн тулай өвчинд хялбархан нэрвэгдэх болно, шар айраг уухдаа далайн амьтан идэх юм бол бөөрний чулуужил болон шээсний хордлого өвчинд амархан нэрвэгдэнэ. Шар айраг уухдаа утсан, давсалсан хүнсний бүтээгдэхүүн идэх нь хоол боловсруулах системийн өвчнийг амархан хөдөлгөдөг байна. Бас шар айргаар эм даруулж уувал харш нөлөө гардаг. Иймээс, ходоодны үрэвсэлтэй, ходоодны шархлаатай, арван хоёр нугала гэдэсны шархлаатай хүмүүс юм уу элэгний архаг үрэвсэлтэй, шээсний замын чулуужилтай буюу хүүхэд хөхүүлж байгаа үеийн эмэгтэйчүүд шар айраг уухыг хоригловол зохино.\Л.Буянтогтох орчуулав\


1 2