• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 15:39:55    
Сү жөү хотын дарга Янь ли

Хятадын Олон Улсын Радио

      Сү жөү бол Хятадын Жян сү мужийн уламжлалт соёлын өнө эртний түүхтэй нэрт хот юм. Энэ жил 48-тай Янь ли 2005 оны 1-р сард Сү жөү хотын засгийн газрын даргаар сонгогджээ. Энгийн иргэдтэй хамт автобусанд шахалдан ажилдаа явдагаас тэр Сү жөү хотын иргэдийн таашаалыг хүлээсэн юм. Хятадын том, дунд хотын дарга нартай адил чөлөөт цаг гэж түүнд бараг байхгүй. Хотоо хэрхэн зохицонгуй сайхан хөгжүүлж, тэр хөгжлөөс нь ард иргэддээ хэрхэн нэн их хүртээмж олгох бэ ? гэдэг нь түүний үргэлж бодож явдаг зүйл юм.

      Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн турш, Сү жөү хот түргэн хөгжиж, гадны хүн нэмэгдэж, иргэдийн орон сууцны үзэл ухаагдухуунд ч өөрчлөлт гарсан байна. Оршин суугчдын амьдралын адил бус хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө сүүлийн хоёр жилийн турш Сү жөү хотын захиргаа хот тохижуулалт, хуучин хотыг өөрчлөн байгуулах талаар ихээхэн тохируулалт хийсэн байна.

     Сү жөүгийн уугуул иргэд хуучин хотын өнгө үзэмж, амьдралын зан заншилд дасаж, залуус болон гаднаас ирсэн хүмүүс орчин үеийн хөгжилтэй орчинд амьдрахыг хүсдэг. Бид энэ бүхнийг хангаж чадсан. Хуучин хотын уулын дүр төрхийг хамгаалан хэвээр байлгахын зэрэгцээ дэд бүтцийн байгуулалтыг ихээхэн сайжруулсан. Хуучин хотоос гадна эргэн тойрны газарт хөгжлийн маш их орон зай гаргаж, орон сууцны талын иргэдийн адил бус хэрэгцээг хангасан гэж дара Янь ли танилцуулав.

     Сү жөү хотын түргэн хөгжсөн нь төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг татан авч тэдний амьдралыг тав тухтай төвхнүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүсэнтэй шууд холбоотой юм.

     Мэргэжил чадвартай шилдэг хүмүүсийг татан авчрахын төлөө Сү жөү хотын захиргаа төрөл бүрийн нээн хөгжүүлэх районд нэн бие даасан механизм хэрэгжүүлж, Сү жөүд дүр ажиллах мэргэжлийн боловсон хүчин ч гэсэн уг хотын иргэдтэй эрх тэгшээр орон сууцны харгалзал эдлэх эрхтэй байдаг нь мэргэжлийн боловсон хүчний таашаалыг хүлээсэн байна.

     Өнөө Сү жөү хотын эдийн засгийн хөгжлийн нийт хэмжээ Хятадын олон дунд том хотуудад тэргүүн эгнээнд явж байна. Иргэдэд нэн олон хүртээмж эдлүүлэх нь хөгжлийн зорилтын гол тал мөн. Ойрын хоёр жилд хотын захиргаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг талд ихээхэн хөрөнгө оруулж, иргэдийн амьдралыг сайжруусан байна.

1 2