2005 оноос бид хот хөдөөгийн заавал сургах боловсролд хураамж авахгүй нэгдэлтэй бодлого хрэгжүүлсэн. Энэ нь хэдийгээр иргэдийн гар дахь орлогыг шууд нэмэгдүүлсэнгүй ч гэсэн тэдний зарлагыг багасгах хэлбэрээр хүртээмж олгож байгаа явдал мөн. Үүнээс гадна, бид нийгмийн даатгалд хамруулах аргаар иргэдийн зарим хүнд өвчинд нэрвэгдсэн тохиолдолд эмчилгээний нөхвөр олгож байна гэж дарга Янь ли танилцуулав.
Сү жөү хотын ялангуяа эртний хэсэг нь усан дунд байрлаж байдаг ба Сү жөү нь мөн өмнөд нутгийн хоол хүнснийөнө эртний соёлтой нутаг тул гуанз ресторан эрхэлж байгаа аж ахуйн нэгж авран мянгаас давж байна. Иймээс усны бохирдлоос сэргийлэх ахуйн хог хаягдыг зохиуцлах нь хотын хөгжил ард түмний эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал болжээ . Үүнд чиглүүлэн Сү жөү хотын захиргаа 2007 оны 1-р сарын 1-ний өдөр хотын даргын захирамж нийтэлж, ахуйн хогхаягдлыг төвлөрүүлэн зохицуулах шийдвэр гагасан байна. Үүний дүнд хотын бүх хоол хүнсний аж ахуйн нэгжийн ариун цэврийн байдал ихээхэн сайжирч бохирдол бодисыг нөхөн сэргээгдэх эрчим хүч болгон ашиглаж эдийн засгийн үр ашиг олсон байна.
Сү жөү бол үр тариа элбэг ургац авдаг загас жараахайн нөөц баялаг ихтэй нутаг юм. Мөн түүх дусгалын нэрт газар , байгалийн өнгө үзэмж төгс нутаг юм. Ийм сайхан нутаг усаа хөгжүүлэн дэлхий нийтэд танилцуулж, ард түмэндээ ач тус хүртээх нь хотын дарга болсон миний үүрэг хариуцлага мөн гэж Янь ли ярьж байна. \Урангоо орчуулж бэлтгэв 1 2
|