• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-04 14:42:15    
Ойрад монголчуудын цагаалах ёс

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан сар боллоо, цагааны баяр бол мөн Ойрад монголчуудын хийж уламжилж ирсэн чухал барын нэг. энэ нутгийн монголчуудын дөрвөн их баяр наадмын нэг нь болно. Газар газрын цагаалах ёс, сар шинээ тэмдгэлэх заншил адилавтар талтай, тэгэхдээ адилгүй ч зүйл бас байдаг л даа.

Цагаан сарын бэлтгэл, Битүүлэх ёс, мэндлэх ёс

      Цагаан сар болохоос өмнө ажил ахуйгаа хийж, ус цасаа ойртуулж, гэрийхээ утаа тоосыг арилган, цагаанд бэлтгэн олон ажилаа амжуулан хийдэг. Битүүний өдөр боорсог чихирээ болгож, тахил өргөх таван хошуу малын дүрстэй боорсог хийж бэлтэгдэг. Мах чанан бууз бэншээ базааж хөл бужигналдаж, орой нь малаа хотуулчихаад битүүлэх бую Гуч хийх ёсон эхэлдэг. Битүүний шөнө эр морь эмээлтэйгээ, эр хүн унталгүй хонож, баяр наадам болж, буурал настайчууд үлгэр тууль жангар хайлж, хүүхдүүд цаасан бу тавиж нижигнэж өр цайлгадаг.

     Өглөөний нар гархаас өмнө эртлэн хөдөлцгөөж сүм хийд, эсвэл овоо тахилага, өндөр газарт хүрч дэлхий тэнгэртэй цагаалах ёс хийдэг. Дэлхий дээдэстээ цагаалж дуусаад гэртээ ирж гэр хотлоороо дотроо цагаалан, цагааны шинийн нэгэн эхэлдэг. Настан буурал аав ээждээ мөргөн, алд цагаан хадгаа барьж аман ерөлийг нь сонсоч, ахас захасынхаа амарыг асуун, айл хоорондоо золголцож, хүүхдүүд ч гэсэн хоорондоо цагаалдаг. Танидаггүй хүмүүс ч уузан золгохоороол цагаалдаг. Ер нь энэ нутгийн монголчууд цагааны цагт насаар бага хүмүүс нь насаар их хүмүүстээ баруун гараа ханцуйлан өгөч, настай хүмүүс нь хоёр альхаараа хавсран гар гараа цохицон аман мэндээ асуулцах заншилтай байдаг. Цагааны баяр хагас сар үргэлжлээд майдрын баяраар төгөсдөг. Эрт дээд үед цагааны баяр бүтэн нэг сар үргэлжилдэг байжээ.

1 2 3