• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-04 14:42:15    
Ойрад монголчуудын цагаалах ёс

Хятадын Олон Улсын Радио

Баруун гараа ханцуйлан цагаалах энэ ёс

     Баруун гараа ханцуйлан цагаалах энэ ёс ягаад үүссэн бэ гэвэл ийм нэг сайхан үлгэр байдаг. Эрт урьдын цагт дөрвөн ойродын нутагт хүн амьтан зургаан зүйл амар жаргалтай аж төрөн амьдарч байжээ, нэгэн өдөр гэнэт мангасын оронд нэг их хүчтэн төрөөд хүний ертөнцөд ирж хүн төрлөхтөнд аюул гашиг авчирхаар бий гэж зурхай номд тодордсон гэнэ. Тэгээд Балдан Лхам будистваа гэдэг сахиусан мангасын оронд хүрч, мангастай гэрлэн суугаад гучин жил өнгөрүүлж натаг усаа хал зовлогоос аварсан гэнэ. Тэгээд нэг өдөр Балдан Лхам Будистваа энэ хүчит мангасыг уран аргаар алан сөнөөгөөд, нутгаа санан хонгор луусаа хөлөглөн буцаж гэнэ. Буцах замдаа Жириглүүтийн өндөр даваа гэдэг өндөр даваанд ирээхэд хонгор луус нь гэнэт хар элгин ётуунаас үргэн замаасаа хажийж, Будиствааг унагаасан гэнэ. Будистваа сахиусан бие давхар байсан тул бие нь өвдөж мангасын үрийг гаргасан гэнэ.

     Ээжээсээ саяхан төрсөн мангасын үр аавынхаа атаа өшөө авна гээд босоод барилдахад Балдан Лхам сахиусан мангасын царайтай үрээ даран хөлдөөж, хороож орхиод нутагтаа буцан иржээ. Нутгийн хүмүүс нь бүгдээрээ түүнийг угтан очиход цус наалдсан баруун гараасаа ичиж эмээн, аргагүй ханцуй дотроо далдлан байж мэндэлсэн гэнэ. Ингээд цагааны баяр үүссэн бөгөөд цагааны цагт баруун гараа ханцуйлан ахмад хүмүүстэйгээ цагаалан мэндлэх ёс бий болсон гэнэ. Үүнээс хойш нутаг амьтан амар амгалан эдэлсэн гэнэ. Цагаан сарын битүүний орой заавал шагай чүмүг хагалан цаасан бу тавьдаг нь мангасын сүрийг дарах учиртай гэнэ.

1 2 3