Хөх-нуур торгон долгио хаялан хөх тэнгэрийн доогуур амгалан мэлтийж байна. Сүр жавхлан төгөлдөр үзэсгэлэнгээрээ хүний сэтгэл татаж, сүрэг сүрэг амьтад нуурыг бараадан амьдарч байнам. Хөл хөнгөн чих соргог бөхөн олон зуун жилээр энэд идээшин нутагшиж иржээ. Бөхөн бол дэлхийд ховордож байгаа амьтан болоод байгаа.
Хөх-нуур бол "дэлхийн дээвэр " гэмээгдсэн Хөх-нуур Төвдийн өндөрлгийн зүүн хойд хэсэг, Хөх-нуур мужийн зүүн хойд нутгийн Да түншань уул, Ри юешань уул, Сань шань уулаар хүрээлэгдэж, өнгө үзэмж төгөс бүрдсэн Хятадын хамгийн том дотоод шорвог нуур. Бөхөнгийн сүрэг Хөх-нуурын хөвөөний өвсөт билчээрт газраар амьдарч байдаг. Өнгөрсөнд бөхөнгийн сүрэг Өвөр монгол, Ганьсү, Ниншя, Шиньжян, Хөх-нуур зэрэг 5 муж өөртөө засах районд амьдарч байжээ. Өнөө Хөх-нуурын хөвөөний тал хээрийн соргог өвс билчээрт газар нь бөхөнгийн амьдарч тогтох цорын ганц нутаг болжээ.
Сүүлийн жилүүдэд бөхөнг хамгаалах арга хэмжээ авснаар сүргийн тоо толгой нэмэгдэж байна.
Бөхөнгийн тоо толгой цөөрөн багасаж, мөхөж устахад хүрч байгааг Хятадын засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа ихээхэн хандуулж байна. Бөхөн нь Хятадын улсын хэмжээний нэгдүгээр зэрэглэлийн хамгаалах амьтан. Энэх хээрийн ховор амьтанг хамгаалахын тулд Хөх-нуур мужийн ойн аж ахуйн танхимаас арга хэмжээнүүд авч, бөхөнг авран хамгаалах ажил хийж байна. Олон жилийн хүчин чармайлтаар бөхөнгийн амьдран тогтох орчин сайжирсан байна. 20-р зууны 80-аад онд бөхөнгийн тоо толгой 200 гаруй байсан бол одоо 400 гаруйд хүртэл өсөн нэмэгджээ.
Бөхөн хээрийн амьтан ч хүнтэй амархан ээнэгшин дасдаг байна. Хөх-нуурын нутгийн малчид болон бөхөнгийн тухай үлгэр домог олон байдаг.
1 2
|