Хай янь сяний малчин Сүрэн гэргийтийгээ бөхөнгийн янзаг тэжээн өсөгсөн үлгэр бий. 2006 оны 5-р сарын нэгэн өдрийн бүрийгээр Сүрэн хонио хураах замдаа өлдөж тардсан бөхөнгийн янзаг олж авчээ. Сүрэн янзгийг гэртээ авчраад гэргийнхээ хамт сүүгээр угжиж арчилснаар торомгор хөөрхөн янзаг торнин бойж өсөн төлжжээ. Янзаг гэрийн эзэгтэйг хаа бол хаа боривдон дагаж төө салхаа болив. Замын хүн 8 мянган юаиар авъя ч гэсэн гэнэ. Гэхдээ эх байгалиа дээдэлж, амьтан ургамлаа хайрлаж явдаг монгол хүний хувьд Сүрэнгийнхэн нь нялах хөөрхөн янзгийг ганзын наймаачинд зарж, түрийвчээ зузаалахыг яахин зүрхлэх билээ, харин орон нутгийнхаа хээрийн амьтанг хамгаалах байгууллагад хүргэж өгч гэнэ.
Нутгийн малчид нинжин сэтгэлээр бөхөнг хайрлаж хамгаалдаг. Зарим малчид бөхөнгийн янзгийг олж аваад хөхүүл хүүхдийнхээ сүүг тасалж, янзгийг тэжээн өсөгсөн байхад Зарим нь билчээртээ бөхөнг тэжээж, Өвлийн хатуу нөсөр цагт өвс бордоогоороо бөхөнд өл залгуулдаг байна.
Одоо Хөх-нуурын ойролцоо районаар 400 гаруй бөхөн амьдарч байгаа. Бөхөнг хамгаалах талаар олон арга хэмжээ авах шаардлагатай байна.
Хөх-нуурын үзэмжит район нь өндөрлөг газрын нуур бүрдгээр гол цогц болсон, тал хээр, цагт уул, элсэн манхан газрын үзэмж төгөс бүрдсэн нутаг билээ. Аялан жуулчлагчид Хөх-нуур мужийн төв Ши Нингээс галт тэргээр аялбал Хөх-нуурын үзэмжит районд хүрч болно. Ши Нингээс автобусаар ч 400 юаниар очиж болох юм. 1 2
|