Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Хятад улсад хийсэн айлчлалаа дуусгаад Бээжингээс мордлоо. Энэ бол түүний үүрэгт ажлын хугацаандаа Хятад улсад хийсэн дөрөв дэх айлчлал юм. Кондолиза Райсыг Хятад улсад айлчилах үеэр, Хятад улсын Дарга Хү Жиньтао, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань нар тус тус түүнтэй уулзсан байна. Хятад, Америкийн харилцааны өнөөгийн сайн сайхан байдал болон Хятадын тал Райсын айлчлалыг чухалд үзэж байгааг илт харуулсан юм. Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа болон итгэлцлээ цаашид нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг тогтвортойгоор цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх асуудлаар хоёр тал Райсын айлчлалын үеэр нийтлэг ойлголтонд хүрсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
1 2 3 4 5
|