• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 14:35:11    
Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа болон итгэлцлийг цаашид нэмэгдүүлэх асуудлаар Хятад, Америк нийтлэг ойлголтонд хүрлээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сайд Ян Жечи хэлэлцээний явцад цохон тэмдэглэхдээ, Тайваний асуудал нь Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд холбогдно. Хятадын талын хамгийн их анхаарч байгаа асуудал мөн. Тайваний эрх баригчдын "НҮБ-д элсүүлэх тухай бүх нийтийн санал асуудлга хийх"-ийг эсэргүүцэж байгаагаа Америкийн илээр нийтэлсэн байр суурь жич нэг Хятадын бодлого баримтлахаа олон удаа илэрхийлж, Хятад Америкийн 3-н хамтарсан мэдэгдлийг журамлан, "Тайваний тусгаар тогтнох"-ыг эсэргүүцэж байгааг Хятадын тал сайшааж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

       Тайваний асуудлаар бид "нэг орон, хоёр систем, энх тайвнаар нэгдэх" чиг шугам баримталж, хоёр эргийн энх тайван нэгдлийг биелүүлэхийн төлөө хамгийн их үнэнч санаа, хамгийн их хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Хоёр эргийнхэн цөмөөрөө нэг Хятад улсыг хүлээн зөвшөөрөх л юм бол Тайваний ямар ч улс төрийн намтай бид яриа хэлэлцээ хийж, ямар ч асуудлыг зөвшилцөхөд бэлэн байна гэжээ.

      Солонгосын хойгийн цөмийн асуудал бол мөн Ян Жэчи, Райс хоёрын энэ хэлэлцээний гол асуудал юм. Зургаан талт хэлэлцээний үйл явцыг хоёр тал нааштай үнэлсэн байна.

       Дарфурын асуудлаар Хятадын гаргаж байгаа бүтээлч хүчин чармайлтыг Райс нааштай үнэлсэн байлаа. Ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзах үед тэрээр хэлэхдээ, Америк, Хятадын хамтын ажиллагаа нь олон улсын системд нүүрлэж байгаа ээдрээ будлиантай, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг нэн сайтар зохицуулахад тустай юм гэжээ.

       Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны орой Бээжинд Райстай уулзахдаа, Хятад, Америк хоёр орон бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлэх их чиглэлийг баримталж, хоёр орны харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэж илэрхийлсэн байна. \ Цэцэн орчуулж, Буян хянав\


1 2 3 4 5