Үзэгчдийн халуун алга ташилтын дунд Нью-Йоркийн Филармоний нэрт удирдаач Лорин Мазел болон хөгжимчид тайзанд гарч, тоглолт эхлэв. Тайзаны зүүн гар талд БНАСАУ-ын төрийн далбааг залж, баруун гар талд нь АНУ-ын төрийн далбааг залсан бөгөөд 1500 суудалтай театрт үзэгчид пиг дүүрэн суусан байлаа. Хөгжимчид эхлээд БНАСАУ-ын төрийн дуулал, АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, дараа нь Герман, Чех, Америк зэрэг орны хөгжмийн зохиолчдын хөгжмийн бүтээлээс тоголж үзэгчдийн сонорыг мялаав.
1 2 3 4
|