Энэ концерт нь мөн Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байгаа БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг маш ихээр татсан байлаа. БНСУ-ын Нэгдсэн мэдээлэх агентлаг 26-ны өдөр тайлбар нийтэлж, БНАСАУ нь энэхүү түүхэн ач холбогдол бүхий концертоор дамжуулан, БНАСАУ нь АНУ-тай харилцаагаа сайжруулахыг хүсч байна гэсэн аятай сайхан мэдээллийг дэлхий нийтэд уламжилсан байна гэж тэмдэглэжээ. БНАСАУ-ын хэрэгжүүлж байгаа соёлын дипломат арга хэмжээ нь үр дүнд хүрч байгааг энэ концертын амжилтад хүрсэн явдал харуулсан бөгөөд, соёлын харилцаа нь БНАСАУ, АНУ-ын харилцааг сайжруулах болон Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад ашигтай юм гэж сонин хэвлэлүүд мөн үзлээ.
Нью-Иоркийн Филармони хөгжмийн чуулгын Пхеньянд хийсэн айлчлан тоглолт бол Америк, БНАСАУ хоёр орон хоорондын соёлын харилцаа солилцооны эхний алхам төдий юм. Америкийн найрал дуучид, дуурийн чуулга ч БНАСАУ-д айлчилж, соёлын энэ харилцааг нэн өргөн салбарт хүртэл өргөжүүлэхийг хүсч байна гэж Нью-Йоркийн Филармоний нэрт удирдаач Лорин Мазел тоглолт эхлэхээс өмнө хэлсэн юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\ 1 2 3 4
|