• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 16:09:30    
Шэ үндэстний нутагт зугаалах нь

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төв нутгийн Жянши мужийн Гүй Ши хотын хилд шэ үндэстний төвлөрөн суусан шян байдаг, тэр нь Жянши муж болон Фүжянь мужийн хиллэж байгаа Ү И Шань уулны баруун талаар байралж, 122 хавтгай дөрвөлжин километр талбайтай, нийт хүн ам нь 1090 юм.

      Шэ үндэстэн өөрийн үг хэлтэй, гэвч үсэг бичиг байхгүй, хятад хэлийг нийдэм хэрэглдэг. Шэ үндэстэнд мөн үндэстнийхээ баяр дурасгалын өдөр гэж байхгүй, хань үндэстэнтэй адилаар цагаан сар, дуань ү-гийн баяр, тэргэл сарны баярыг нэг жилийн дундах хамгийн чухал баяр дурсгалын өдрөөр үздэг.

      Жан Пингийн шэ үндэстний нутгийн хилд өндөр хайрхан сүглийж, номин ой бүрхэн, цаг агаар нь таатай, гайхамшигтай сайхан байгалийн үзэмжтэй юм. Шэ үндэстний нутагт алхан орохд, үндэстний түүх соёлыг харуулсан тотемын талбай нь хүний сонирхолыг хамгийн их татдаг. 1000 хавтгай дөрвөлжин метр талбайтай тотемын талбайны төв хэсэгт 5 метр өндөр 4 баганыг босгож, хана болон багана дээр нь сонин сайхан зургуудыг сэйлчээ.

       Энэ тухай Жянши мужийн Гүй Ши хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Шей Жяньгэнь танилцуулж хэлэхдээ, ханын зурагт голцуу нохойн вангийн төрсөн, байлдсан, нүүдэлсэн үлгэрийг харруулсан юм, ялангуяа нохой тэд нартай хамт амьдарч, ан ав хийдэг үлгэрийг олон тэмдэглжээ. Шэ үндэстний хүмүүс нохойг өөрийнхөө өвөг дээдсээр үзэж, маш их шүтдэг гэжээ.

1 2