• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 16:09:30    
Шэ үндэстний нутагт зугаалах нь

Хятадын Олон Улсын Радио

       Шэ үндэстний олон соёлын ажиллагаа болон амьдралын зан дадгал нь үндэстний онцлогоор товойм байдаг. Хурим найрыг хэлэхэд, эрэгтэй эмэгтэйн хоёр тал нь нутгийн дууг дуулах аргаар таалагдсан хүнээ сонгодог. Аль охин таалагдсан байвал эрэгтэйн талаас хүн гуйж хэлүүлдэг. Эмэгтэйн тал нь зөвшөөрч байвал хаалгаа нээж, гэртээ уридаг юм.

      Урт хугацаагаар хань үндэстний хүмүүстэй харилцсанаар, өнөөдрийн хувьд шэ үндэстний хурим найр нь хань үндэстнийхтэй ялгаагүй болжээ. Эдгээр зан дадгалыг хурим найрын тоглолтын үед л олж үздэг.

      Шэ үндэстэн нь мөн дуу бүжигдээ авьяастай үндэстэн юм. Бүжгийн төрөл нь маш олон байдаг бөгөөд ма дэн бүжиг нь Жан Пин нутагт маш сайн хамгаалагдан, бүр цааш нь шинэ хөгжилтэй болсон юм. Ма дэн бүжиг нь шэ үндэстний хүмүүс элбэг ургацаа тэмдэглж, шинэ жилээ угтахад бүжиглдэг бүжиг, олонхдоо 20 гаруй хүн дуулахын дагуу бүжиглдэг. Өнөө, баяр дурсгалын өдөр болох бүр шэчүүд энэ бүжгээ бүжиглэж тэмдэглдэг. 1996 оноос нааш, шэ үндэстний ма дэн бүжиг нь бүх хятадын үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 4 удаагийн наадамд тоглож, 1999 онд Хятадын улс тунхлагдсан 50 жилийн ойг тэмдэглэх тоглолтод оролцоод олон талын үнэлгээг олсон юм.

      Шэ үндэстний ардын дуу ман олон байдаг. Өнөө хүртэл уламжлагдсан дуунд 1000 гаруй байдаг бөгөөд голцуу 3 төрөлд хуваадаг. Нэг нь дараалалаар дуулдаг цай түүх дуу, нөгөө нь хайрын дуу, голцуу нэг нь асууж нөгөө нь хариулах хэлбэрээр дуулдаг. Үүнээс гадна сүүлийн үед орчин үеийн амьдралыг магтан дуулсан шинэ дуунууд ч олон бичигдсэн байна.


1 2