• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 17:47:58    
Шаньдүн мужийн Яньтайгийн БайШи соёлын буурь

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Шаньдүн мужид Шар тэнгис, Бөхай тэнгисээр хүрээлэгдсэн "Шар тэнгсийн гэрэлт шувд" гэмээгдсэн ЯньТай хот байгаа юм. Эндэх байши соёлын буурь нь Яньтай хотын соёл иргэншлийн үүсвэр, хотын үндэс нь хэлж болохоор юм.

     Яньтайгийн Байши соёлын буурь нь Яньтай хотын Чжифү дүүрэгт байдаг. Олборлосон газар нь Байши тосгонд болохоор энэ нэрээр нэрийджээ. Байши соёлын буурийг олборлон гаргаснаар Байши тосгон ч нэртэй цуутай болжээ. Яагаад эртний буурь зүүн баруун өмнө талаараа уул түшсэн Байши тосгонд олдоо юм бол? Энэ газар уул түшиж ус бараадсан болохоор эртний хүмүүс загас агнаж амьдрахад тохирсон газар байжээ. Энэ газар тэнгисээс хоёр гуравхан км зайтай, тухайн үед Түн Шэнь гэдэг голтой байв. Энэ буурь Жинь хуандин давааны ар бэлд далайн түвшнээс 70 орчим метр өргөгдсөн газарт байгуулагджээ. Яагаад ийм өндөр газарт байгуулагдсан вэ? Тухайн үе далайн түвшин нэлээд өндөр байсан болбуу.

      1972 онд Яньтай хотынхон нь түүхийн турсгалт зүйлст шинжилгээ хийгээд Байши соёлын буурийг илрүүлжээ. Шаньдүн мужийн музей болон Яньтай хотын соёлыг удирдах салбарынхан нь энэх хүй нэгдлийн айл тосгодоос түүхийн үлэмж их турсгалт зүйлсийг олборлосон байна. Шинжлэх ухаанчаар хэмжилт хийж, археологийн аргаар задлан шинжлээд Яньтайгийн Байши соёлын он жилйиг 7000 жилийн өмнөхөөр тогтоосон байна. Байши соёлын буурь нь ч Хятадын Шаньдүн мужийн хамгийн эртний соёлын буурь болж, түүхчид "Байши соёл" гэмээн нэрлэжээ.

      Байши соёлын бууриас түүхийн олон турсгалт зүйлс олдсон. Одоо Яньтай хотын музейд давигдаж байна. Байши соёлыг ойлгое гэвэл зуулчид Яньтайгийн музейд очиж үзэн сонирхож болох юм.

1 2