Байши соёлын буурийн газрын давхаргыг зургаан давхарга хувиаж байгаа. Дээд талд нь гуч төчин сантиметр зузаан тариалсан газрын давхарга, хоёроос зургадугаар давхарга нь Байши соёлын давхарга болно. Байши тосгоны бууриас 700 гаруй ширхэг шаазан эдлэл, чулуу, яс олдсон байна. 40 мянга гаруй зүйлийг нь хуучин хэвээр нь сэргээсэн байна. Үүний зэрэгцээ бас хоёр булш илрүүлжээ. Энэ нь Хятадын Шаньдүн мужийн Жяодүнгийн эртний соёлыг хайн судлахад маш чухал материал хангажээ. Музейд тавигдаж байгаа маш бага сүвэгчтэй ясан зүү бол ховор нанидин зүйл юм. Энэд ирсэн хүн үүнийг заавал үзэн сонирхох хэрэгтэй. Энэ ясан зүүг яаж хийснийг одоо болтол мэдээгүй байна. Эртний хүн маш өндөр оюун билэгтэй байсан гэдийг энэ нь харуулж байаа билээ.
Байши тосгоноос бас чулуун тээрэм болон тээрмийн мод олджээ. Энэ хоёр зүйл нь Яньтайгийн балар эртний хөдөө аж ахуйн иргэншлэлийн хамгийн эртний гэрч нь болж байгаа. Тухайн үеийн тариачид чулуун тээрэм, тээрмийн модоор тударга зэрэг ургамлын зүйлийг боловсруулж байжээ.
Байши соёлыг түүхчид соёлын төрөл хэлбэр гэж тусгай нэрэлсэн нь байши соёлын буурь нь Хятадын Жяодүн районд хамгийн эрт илрүүлсэн, хамгийн бүрэн бүтэн шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын буурь болохоос гадна, өөр нэг онцлог нь хясаа, дун лавай, загасны яс үлэмж олдсон. Энэ нь Хятадын өөрийн гэсэн онцлогтой ясаан булшны соёлын буурь болжээ. Энэ нь Хятадын төв нутгийн соёлын бууринд олдоогүй юм.
Байши соёлын буурь нь Шандүн мужийн Яньтао хотын төв хэсэгт байгаа. Яньтай хотын музей 1958 онд байгууджээ. Жуулчид энэ газаар очиж эртний соёлтой танилцаж болох юм. 1 2
|