Ерөнхий сайд Вэнь Жябао өнгөрсөн 5 жил дэх Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг хураангуйлан дүгнэжээ. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дундажаар 10.6%-иар өсч, ядуу хүн амын тоо жил бүр иэхээр буурч, тариачид хөдөө аж ахуйн татвар төлөхгүй болж, 2007 оны Хятадын импорт экспортын нийт хэмжээ нь дэлхийд гуравдугаар байринд жагсаагдан, нисэгчтэй сансрын хөлөг болон саран бөмбөрцөгт судалгаа шинжилгээ хийх анхны төсөл амжилттай хэрэгжсэн, хөдөө нутгийн заавал сургах боловсролыг төлбөргүй хүртээх ажлыг бүх тараар хэрэгжүүлсэн, 5 жилд Хятадын хот сууринд ажлын байраар шинээр хангагдсан хэмжээ 51 саяд хүрсэн зэрэг болно.
Ерөнхий сайд Вэнь Жябао дээр дурдсэн дэлхий нийтийн анхаарыг татсан ололт амжилтаа 6 талаар нэгтгэн дүгнэжээ.
"Чөлөөтэй сэтгэж, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг бодитойд хэрэгжүүлж, өөрчлөлт хийж нээлттэй байлган, марко зохицуулалтыг сайн хийж, иргэдийн төлөө засаг барьж, хуулийн дагуу ажил хийхийг хатуу баримтласан зэрэг эдгээр болно" гэж Ерөнхийн сайд тэмдэглэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10
|