"Үнийн ерөнхий төвшин хэт түргэн өсөхөөс сэргийлэх гэсэн бол энэ оны макро зохицуулалтын чухал үүрэг болно. Үр ашигтай хангалтыг нэмэгдүүлэх, зохисгүй эрэлтыг хязгаарлах хоёр талаас хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй" гэж Вэнь Жябао цохон тэмдэглэжээ.
Вэнь Жябаогийн саналаас үзвэл, үйлдвэрлэлийг ихээр хөгжүүлж, нөөцийн системийг түргэн боловсронгуй болгон, үнийн хэлбэлзэлд хяналт тавьж, урьдчилан мэдээллэх мехнизмийг боловсронгуй болгож, бага орлоготой хүмүүст нөхвөр өгөх аргыг цаг тухайд нь боловсронгуй болгох зэрэг нь юмны үнийн өсөлтөөс сэргийлэх, түүнийг зохицуулах бодитой арга болох юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10
|