Хятадын 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган Бээжинд болж байна. Чуулган нь өнгөрсөн 5 жилд Төв засгийн газрын засаг хэрэгжүүлсэн амжилтад үнэлгээ хийх бөгөөд Хятадын ирээдүйн хөгжлийн чиг шугамыг тогтооно.
Хятадын энэ удаагийн төв засгийн газар засаг хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн жил бүр 10 гаруй хувиар нэмэгдэж, 2007 оны жилийн сүүлчийн байдлаар, 2 триллион 500 тэрбум юаний эдийн засгийн нийт хэмжээгээр Хятад улсыг дэлхийд 4-р байрт оруулав. Үүний зэрэгцээ, төвлөрсөн санхүүгийн орлого, хот хөдөөгийн оршин суугчдын орлого ч 2 дахин гаруйгаар нэмэгдсэн байна.
1997 оны Азийн банк санхүүгийн хямралын дараа Хятадын засгийн газар санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын тогтвортой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой нилээд түргэн нэмэгдэхийг баталгаажуулсан байна. 2003 онд Хятадын засгийн газар макро зохицуулалтын бодлого эхлэн хэрэгжүүлэв. Үүнд газар эдэлвэр болон зээл тавихыг зөвшөөрөх бодлогоо чанд хэрэгжүүлсэн байна.
Хятадын эдийн засаг өнгөрсөн 5 жилд тогтвортой, нэлээд түргэн хөгжлөө. Болд, цеменд зэрэг нь хэт түргэн нэмэгдэж байснаасаа хурд нь тогтуунаар буурчээ. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлтийн "эрүүл байх хэмжээ" болон тэнцвэр нь ч эрчимжиж байна. Хот хөдөөгийн оршин суугчдын орлого болон амьжиргааны чанар сайжирсан бөгөөд боловсрол, эмчилгээ, нийгмийн даатгалын систем боловсронгуй болж байна. Төрийн шинжлэх ухаан техникийн хүчин чадал болон аж ахуйн нэгжүүдийн бие даан шинийг үүдэх чадал дээшилж байна. Эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн хий гаргахыг багасгах болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажил нааштай хийгдэж байна.
Юмны үнийн өсөлтийн дарамт ихсэж, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт болон итгэмжийн зээлийн өсөлт хэт түргэн байна. Хэрэглээ хүрэлцээ муу, олон улсын орлого зарлага тэнцвэргүй, хот хөдөө, бүс нутгийн хөгжлийн зөрүү ихсэж байгаа зэрэг асуудлуудыг зохицуулах хэрэгтэй байна. Олон улсын эдийн засгийн орчны өөрчлөлтийн тогтворгүй хүчин зүйл болон далд эрсдэл ч нэмэгдсээр байна.
1 2
|