
11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны дарга Ма Кай хэдлэхдээ, Хятад улс юмны үнэ хэт түргэн өсөхийг тогтоон барих арга хэмжээнүүд авч байгаа бөгөөд цаашид хэрэгжүүлнэ гэлээ.
"Барааны хангамж ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, амьжиргааны шаардлагатай бүтээгдэхүүний хангамжийг үр ашигтай нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ, зохисгүй шаардлагыг тогтоон барьж, голцуу хөрөнгө оруулалт хэт түргэн нэмэгдэх, валютын хөрөнгө оруулалт хэтэрхий их болохыг тогтоон барьж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэн, нийгмийн ерөнхий хангамж нийлүүлэлт болон ерөнхий эрэлт хэрэгцээ үндсэндээ тэнцвэртэй байхад тус дөхөм үзүүлнэ" гэж тэр тэмдэглэжээ.
Хятад улс бас хоцрогдсон үйлдвэрлэх хүч болон бохирдуулалт ихтэй, эрчим хүчний зарцуулалт ихтэй аж ахуйн нэгжүүдийг цаашид шигшиж, цэвэр эрчим хүч нээн хөгжүүлэх аж ахуйн нэгжийн хөгжлийг урамшуулах зэрэг арга хэмжээнүүд авч, бохир бодисны гаргалтыг багасгах зорилтоо биелүүлнэ.
Ард иргэдийн амьжиргааны нөхцөлийг сайжруулах нь мөн Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал зорилт юм.
Хятадын Сангийн Яамны сайд Ше Шюйрэнь энэ оны санхүүгийн төсөл дэх иргэдийн амьжиргаанд зориулсан зарлагыг ингэж дүгнэлээ:
"Ерөнхийд нь хэлбэл, энэ оны санхүүгийн төсөвт хөдөө аж ахуй, хөдөө нутаг болон тариачдыг дэмжих, боловсрол, эм эмнэлэг, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн ажил төрлийн хөгжлийг дээшлүүлэх, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулахыг санхүүгийн ажлынхаа чухал тал болгов. Хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж, ард иргэдийн амьжиргааг цаашид сайжруулан баталгаажуулна" гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
1 2
|