Бээжинд чуулж байгаа энэ оны хоёр чуулган бол ХКН-ын 17-р их хурлын дараахи Хятадын улс төрийн амьдрал дахи томоохон үйл хэрэг болох бөгөөд өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн ой, мөн 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах онд хийгдэж байгаа чуулган болохоор дэлхий нийтийн анхаарлын төвд орох нь дамжиггүй хэрэг юм. Тэгэхэд Өвөр монголоос хүрэлцэн ирсэн гишүүд төлөөлөгчид хоёр чуулганд идэвхтэй санал санаачилга дэвшүүлэж байна.
Бээжинд хүрэлцэн ирсэн тэр өдрөөс өнөө ботол тэд санал санаачилгаа дэвшүүлж яаруухан байна гэхэд сурвалжлагч сэтгүүлчид ч тэний ирж яваа вогон дээр, хоноглож байгаа зочид буудал дээр, ардын их хурлын ордны хаа газар байхад нь хүрч очиод л сурвалжлана.
Тэд нийслэл Бээжинд хүрэлцэн ирмэгцээ чуулганд дэвшүүлэх санал санаачилгаа бэлтгэж яаралдна, Хөххотын Түмэд дунд сургуулийн захиралын тушаалтай төлөөлөгч Ли Вэнь-хэ зочид буудалдаа ирмэгцээ үдийн амрах цагаа зарцуулж үндэстний орон нутгийн боловсроыг түлхүү хөгжүүлэх тухай авчирсан санал санаачилгаа бэлтгэж яарна.
Бугат хотын нийтийн зам харилцааны компанийн Жан Фэншя төлөөлөгч гэж маш хянуур хүн болохоор түүний санал санаачилга нь ч эрхэлсэн ажилтай нь холбоотой, Бээжин ирэхэд тоссон машин нь зочид буудал хүрэх зам зуур замын түгжрэлд учирсанд тэрээр энэ нь хотын зам харилцааны ажил үйлсийг урьдаар хөгжүүлэх тухай миний бодлыг бүр ч тулгуу болгож орхилоо, би яг энэ тухай материал цуглуулж чуулганд дэвшүүлж байгаа гэлээ.
1 2
|