• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-10 16:55:42    
Хоёр чуулганы тухай халуун зоог

Хятадын Олон Улсын Радио

       Нүүдэл малжил хийгээд ан агналын соёлыг одоогоороо авран хамгаалахгүй юм бол хэдэн арван жилийн дараа зөвхөн музейд очиж үзэх л хэрэг болно гэж ярьсан гишүүн бол анх удаагаа улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулганд оролцож байгаа Гао Ен-чин болно, тэрээр улс төрийн гишүүн болсон аз тохиолоо ашиглан, "Өвөр монголын тал нутгийн нүүдэл соёлын хамгаалалтын район байгуулах" болон "Өвөр монголын ойт районы ан агналын соёлын хамгаалалтын район байгуулах" тухай хоёр санал санаачилгыг дэвшүүлсэн байна. Түүний үзхээр өөртөө засах районы эдийн засаг нийгмийн хөгжил, эклогийг сэргээн хамгаалах зэрэг ажил төрөл түргэн хөгжихийн хирээр тал нутгийн соёлын чухал бүрэлтгүүн хэсэг болсон нүүдэл малжлын соёл болон ан агналын соёл алгуураар устах хандаштай болж байна. Одоогоос эхлэн нүүдэл соёл болон ан агналын соёлыг хамгаалах тухай төлөвлөгөө боловсруулан тогтоож арга хэмжээ авахгүй юм бол энэ хоёр соёл маань хэдэн арван жилийн дараа аяндаа устна, тэр үед бид нүүдэл соёлын тухай ойлгъё гэвэл музейд очиж нүдэндээ нолмостой сонирхох болно гэж хэлж байлаа.

      Өвөр монголын төлөөлөгчид гишүүдийн суусан зочид буудлын нэг давхарт байгаа бичиг материалыг хувилан олшруулах машин эдгээр өдрүүдэд хүнд шалгалтад учирсан гэж хэлэхэд илүүдэхээргүй, манай нэг төлөөлөгч нэгэл дээр 60 хуудас материалыг олшруулцгаад яарч явна. Хоёр чуулганаас ч төлөөлөгчдөд бичиг материал эрж хайхад нь тус дөхөм болохын төлөө хоёр давхарт нь тусгайлан компьютер угсарсан байлаа.

      Удалгүй өндөрлөх хоёр чуулганд Өвөр монголын төлөөлөгчид гишүүд маань өөрийн өгөх ёстой санал, хийх ёстой ажил, хэлэх ёстой үгээ хэлж, Өвөр монгол районыхаа ирээдүйн хөгжилд нэн их үүрэг хариуцалга гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.


1 2