• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 17:28:57    
Уран барималчин Ү Вэй-шан

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын уран барималчин Ү Вэй-шан зав залуу мөртөө ер бусын амжилт олсон юм. Түүний урлан бүтээсэн Хятадын түүхийн алдарт хүмүүсийн 300 гаруй шуумал хөрөгийг гадаадын олон байгууллага хадгалан, дэлгэн үзүүлж байна. Тэр бол бас ч одоод хүрч иртлэх байдлаар, Английн Хааны Барималчдын нийгэмлэг болон Английн уран барималчдын нийгэмлэгийн гишүүн болсон Азийн цорын ганц урлагчин юм.

      Саяхан Хятадын Нанжин Их Сургуулийн уран зургийн судалгааны хүрээлэнгийн дарга Ү Вэй-шан Хятадын уран зургийн ордонд " уран гараараа урьдын хүмүүсийг урлан бүтээх" нь гэсэн хувийн томоохон уран зургийн үзэсгэлэн ажиллуулж, " Хятадын түүхийн соёлын суут хүмүүсийн" уран барималуудаа үзүүлсэн байна. Эдгээр уран барималын бүтээлд нь Хятадын эртний философч Күнз, Лаоз, эрэн үеийн шог ярианы том мастер Ма Сан ли жич эрэн үеийн шинжлэх ухааны эрдэмтэн Ян Жэн-нин нар байна. Түүний эдгээр уран бүтээл нь амьд юм шиг сайхан байлаа.

      Ү Вэй-шан Хятадын дорнод нутгийн Жянсу мужийн нэг бичиг соёлтой айлын хүү болон заяажээ. Өсч том болсоныхоо дараа шинжлэх ухааны эрдэмтэн болох сан гэж хархан багаасаа бодож явдаг байсан юм байна. Тэрээр өөрийнхөө хүслэнгийн ёсоор хоёр жил дараалан их сургуулийн шалгалт өгөөд бүр их сургуульд орж чадаагүй, гуравдах жилд нь Ү-ши хотын гар урлалын мэргэжлийн сургуульд элсүүлж, гар урлалын мэргэжил сурчээ. Ү-ши бол Хятадын шавар хүүхэлдэй гоц сайхан урлан бүтээдэг газар юм. Ү Вэй-шан мэргэжлийн сургуульд шавар хүн барих мэргэжил сурч, маш олон ардын урлагчидтай танилцсан байна. Ялангуяа 80 гарсан өндөр настай нэг урлагчины бор боровжуун мөртөө гайхамшигт урь мэргэжил нь Ү Вэй-шанд Хятадын уламжлалт урлагын рид шидийг ойлгуулсан байна.

1 2