• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 17:28:57    
Уран барималчин Ү Вэй-шан

Хятадын Олон Улсын Радио

  

      Ү Вэй-шан урлагт маш их сонирхолтой болжээ. Тэрээр үйлдвэрт ажилласаныхаа дараа, мөн хэд хэдэн жил их сургуульд шалгалт өгч, хамаг эцэст нь Нанжингийн Багшийн Их Сургуулийн уран зургийн пакультетэд шалгагдан орж, тэнд уран зургийн бат бэх үндэс суурь тавьсан байна. Сүүлээр нь тэр сургуулиа төгсөөд багшилж, дараа нь бас Европ Америкаар хүрч, уран баримал сурч, уран барималын мастеруудаас сурч, маш өргөн мэдлэгтэй болсон байлаа.

  

      Ү Вэй-шан гадаад орноор тойрон явж, эх орондоо буцан ирээд, Хятадын соёлын тухай шинэ танилттай болсон байна. Тэрээр хэлэхдээ
" Дорнод Өрнөд болон орчин үеийн хийгээд уламжлалт урлагын талаар олон удаа ахин дахин таньж, зэрэгцүүлж, ерөнхийлсөний дараа шинэ танилттай болов. Миний урлаг ийм үндэс дээр зохион бүтээгдэж байгаа юм. Түүний эх үндэс бол Хятадын зургийн үзэл санаа, даруй Хятадын яруу найргын үзэл санаа, Хятадын яруу найргын үзэл санаа бол даруй Хятадын хүн ардын үзэл санаа болох юм. Хятад орон бол яруу найргын орон, яруу найргын соёлд үндэстний оюун билиг, гоо сайханы танилт, үнэний тухай танилт, ялангуяа манай үндэстний сэтгэн бодох бодол агуулагдаж байгаа юм. Энэ бол уран бүтээлд хамгаас их шаардагдах зүйл юм" гэжээ. \Пэрлаймаа орчуулав\


1 2