• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-19 17:37:44    
Лхасд гарсан хэргийг Рэди зэмлэн буруушаав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сахан Түвдийн өөртөө засах районы төв Лхасд болсон цохиж, балбачиж, дээрэмдэж, шатаасан хүчирхийлийн ноцтой гэмт ажиллагааг Түвдийн нэрт зүтгэлтэн, Түвдийн өөртөө засах районы Хөгжлийн зөвлөлгөөний комиссын нэр хүндэт дарга ноён Рэди 19-ний өдөр Бээжинд зэмлэн буруушаасан байна. Далайгийн бүлэглэлийн хагалан бутраах эвдэлгийн ажиллагаа нэг мөц ч зогсоогүй гэснийг энэ нь харуулж байна гэж тэрээр илэрхийлжээ.

     14-ний үдээс өмнө зарим лам хувраг Лхас хотын зүүн хойд хэсэгт ороших Бага Зуу хийдэд үүрэг гүйцэтгэж байсан цагдааг чулуугаар дайраж, дараа нь зарим балмад этгээд гудамжинд гарч цуглаан хийж, эх орныг хагалан бутраах уриа хасгирч, цохиж, балбачиж, дээрэмдэж, шатаах ажиллагаа үйлдсэн байна. Хэргийн байдал маш түргэн даамжирчээ. Хүчирхийллийн энэ ажиллагаанд балмад этгээд 210 гаруй орон сууц, дэлгүүр худалдааг шатааж, 56 авто машиныг балбачин шатааж, 13 хүнийг шатаах буюу цавчиж алсан байна.

     Энэ үйл хэргийг Далайгийн бүлэг зохион байгуулалттай, урьдаас төлөвлөж, нарийн зохион байгуулсан гэдгийг гэрчилэх бүрэн үэдэстэй юм гэж ноён Рэди илчилсэн байна.

     Түүний зорилго нь эмзэг цаг үед хэрэг үйлдэж, өдөөн хатгалага хийж, цус асхаруулсан үйл хэрэг үйлдэж, үүнээрээ Бээжингийн олимпийг харшилж, манай орны амар амгалан эвсэг зохицонгуй нийгэм улс төрийн байдлыг эвдэх гэсэнд оршино. Хилийн гаднах Далайгийн бүлгийн манай оронд нэвтрэн орож, улс орныг хагалан бутаргах ажиллагаагаа нь ерөөс зогсоогүй гэснийг энэ нь харуулж байна гэж тэрээр илэрхийлжээ.

1 2